🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖉𝖔𝖘 🏴‍☠️

1.3K 149 61
                                    

Гарахаасаа өмнө та нарыг эрхлүүлээд дахиад нэг урт хэсэг өгчихье 🙆🏻‍♀️🖤


Хэрэгтэй зүйлсээ базаасан далайн дээрэмчид Моад хүрэх аян замдаа гарлаа хэдий энэ аялал олон гишүүдийг тавгүйтүүлж байсан ч сүүлийн хэсгээ олж авах бодол тэднийг зоригжуулж байлаа. Алсыг хараад зогсож байсан Саны түгшүүр зарлан орилох дуугаар Хвасон түргэн хөдөлсөөр юу болоод байгааг харахад нутгийн хөлөг онгоц хөвж явж байх аж. Хамгийн ихээр анхаарал татсан зүйл нь өөдөөс хөвөн ирэх хөлөг онгоц яг дайралтад өртөж эвдэрч мөн эзгүйрсэн харагдана.

Сан ахмаддаа хандан "Амьд хүн үлдсэн байна уу шалгах уу?" хэмээн лавлахад эвдэрсэн хөлгийг далбаагаар нь Моа гийн усан цэргийн хөлөг болохыг мэдсэн Хвасон зөвшөөрч Үёонд хөлөг рүү ойрт гэсэн дохиол өглөө. Ахмадынхаа тушаалаар хөлгийн залуурч эвдэрсэн хөлөг рүү Эрдэнэсийг залаад хангалттай ойртох үед Минги түрүүлж нөгөө хөлөг рүү дамжихаар хөдлөв. Хэдий тэрээр нэгэн цагт эдгээр нөхдийн дайралтад өртөж бүх зүйлээ алдсан ч ахмадынхаа өмнөөс явахыг хүсэх аж.

Мэдээж Хвасон өөрсдийн гишүүдээ явуулаад өөрөө тухлан ард үлдэхээс татгалзсан ч Ёсан түүний оронд явахаар болж тэрээр Минги араас нөгөө хөлөг рүү харайж хөлгийг нэгжихээр одов. Юмыг яаж мэдэх билээ гэж сэжиглэсэн Жуну гүнжийн урдуур орж биеэрээ түүнийг халхалж хамгаалж байлаа. Өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй гүнж байдлыг хэрхэн хүлээж авахаа үл мэдэх ч тэр сурсан зангаараа ихэд тайван байх аж.

Энэ хооронд Сан модон тавцан авч ирээд хоёр хөлгийн дунд алхах жижигхэн гүүр хийлээ удалгүй Минги гийн дуу хадаж тэрээр нэгэн хүлээстэй агаад толгойд нь уут угласан залууг олсноо мэдэгдэв. Ёсан Минги хоёр мөнөөх хүлээстэй залууг чирсээр гаргаж ирэх агаад Хвасон мөнөөх залууг авч ирж гэж тушаав. Жуну бусдадаа тус хүргэхээр модон гүүрээр дамжиж эвдэрсэн хөлөг дээр гарснаа мөнөөх хүлээстэй залууг шуудайтай гурил шиг ядах юмгүй үүрээд өөрсдийн хөлөг дээрээ аваад ирэх нь тэр.

Түүний хүч чадлыг харсан далайн дээрэмчид уулга алдсаар Юүну Үёонд хандан "Энэ жаалын уурыг хүргэж болохгүй юм байна шүү" гэж түүнд санууллаа. Жуну мөнөөх залууг ахмадынхаа урд өвдөглүүлэн буулгаад толгойд нь угласан даавуун уутыг авав. Бүгд түүнийг тойрон зогсох агаад мөнөөх залуу нүдээ анивчсаар гэрэлд нүдээ дасгах гэж хичээж байлаа. Хэн нь ч дуугарахгүй чимээгүй байдлыг "Хунжүн?" гэх Хвасоны өөртөө итгэлгүй асуух хоолой эвдэнэ.

Pirate KingWhere stories live. Discover now