Хөзрөн байшин

125 18 29
                                    

Хэдэн цагийн турш элдэв зүйлс чалчин Юнгиг тайван байлгаагүй залуус эцэст нь нэг юм хөөрөл нь сарницгааж гэр гэрийн зүг явахаар болцгоов.

Өдөр бүр л давтагдах танил дүр зураг.

"Сокжин ах дахиад л үлдэнэ биз?"

Өөдөөс нь тоож ч харалгүй толгой дохьчхоод хүйтэн төрхөөрөө утсаа ширтэх эрийг харсан Хусог шүүрс алдан, "Юнги ах бидэнтэй юу ч ярихгүй, энэ ахад л ганцхан итгэх юм аа? Гомдмоор байна шүү ийм олон жил найзлачхаад! Ер нь та хоёр биднийг явахаар нууцаар ярилцаад байдаг юм бишүү?
Хамт байхдаа амыг нь үдээд тавьчихсан хүүхэлдэй нар шиг л хоёлуу таг дуугүй суучихна!"

Хусогийг гомдоллон үглэж эхлэхэд хэдийнээ энэ яриаг наснаасаа олон сонссон Юнги төвөгшөөсөн байртай 'аваад гар аа' гэх шиг гараараа сэгсрэхэд Жонгүг багахан хөхрөөд үглээ эрийг сугадан байшинг орхилоо.

"Тэд явж амжаагүй байна!."
Хайрах мэт хүйтэн хоолойнд нь хамаг халуун илч нь жиндэж орхисон Жин ярвайн өврөөс нь босоод түүнийг орхин өрөөлүүгээ явж, ардаас нь харж суусан Юнги санаа алдаад нүдээ нухлана.

Эцгийнхээ үхлээс хойш сэрэмжтэй байх болсоныг нь мэдэх ч хэдийнэ 6 сар өнгөрчхөөд байхад ч тэр байдал үргэлжилсээр байх нь Сокжиний сэтгэлээр унах шалтгаан болох аж.

Юнги Солонгосын урдаа барьдаг урлагийн сургуулийн цор ганц өв залгамжлагч. Түүнд хамгаалах ёстой нэр төр бий. Ялангуяа эцгийнхээ сүүлчийн гэрээслэлийг уншсан эрийн хувьд 'хайр' төдийхнөөс нас барсан эцгийнхээ ясыг өндөлзүүлж үл зүрхэлнэ.

Гэвч нөгөө талаас Сокжин.
Түүнд ч гэсэн бүхний хараанд оршиж буй амьдрал, нэр төр байгаа. Гэсэн ч 'Юнги' түүнд илүү чухал учраас, энэ хүнгүйгээр амьдарч чадахгүй тэр бүхнийг эрсдэлд оруулахдаа айсангүй.

Угаас шууд л бусдын нүдийг булаадаг царайлаг төрх нь асуудлыг нь бүрч нэмээд өгнө. Тийм сайхан төрсөн залуу атлаа өдий эрийн цээнд хүрчхээд хэн нэгэн эмэгтэйтэй үерхэх нь битгий хэл нэр холбогдож ч байсангүй. Араас нь хөөцөлдөх тэр олон эмэгтэйн нэгийг нь ч хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд шохоорхож ч байгаагүй нь хавь ойрынх нь эр эм атаархагчдын хардлагыг төрүүлэхэд хангалттай байж...

Нэг л мэдэхэд цуу яриа хуй салхинд туугдсан мэт таржээ.

"-Өнөөх баян айлын их зантай залуу, яагаав сургуулийн хамгийн царайлаг залуу гээд байдаг Ким Сокжин, тэр ижил хүйстэн гэсэн.
-Бурхан минь заваан юм аа!"

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now