🖤💸1-р хэсэг💸🖤

1.9K 96 0
                                    


Намайг И Сүжин гэдэг. Би одоо төгсөх дамжааны оюутан. Аав ээж, өөрийнхөө ихэр ахтайгаа хамт амьдардаг. Аавыг маань Инчол, ээжийг маань Сухи гэдэг. Харин ахыг маань Согхун гэдэг. Манай гэр бүл дундаж орлоготой, цалингаас цалингийн хооронд амьдардаг энгийн л нэгэн гэр бүл. Гэсэн хэдий ч аав ээж минь ах бид хоёрыг сөүлийн хамгийн өндөр төлбөртэй их сургуульд сургадаг. Тийм болохоор ч тэр үү Согхун ах бид хоёр их хичээж суралцаж, сургуулийнхаа 'шилдэг сурагч' гэх нэрийг зүүж явдаг юм.

Би анх энэ сургуульд нэг дүгээр дамжаанд орж ирэхдээ л Чой Сүбинтэй үерхэж эхэлсэн. Анх тэр их муу сурдаг байсан болохоор надаас давтлага авдаг байсан юм. Тэр үеэс л дотносоод үерхэж эхэлсэн. Ийм хурдан 4 жил болоод төгсөх гэж байдаг. Сүбин бид хоёр хамтдаа аль хэдийн дөрвөн өвөл дөрвөн хаварыг үзжээ. Гэсэн хэдий ч тэр одоо онц сураад байгаа юм бол байхгүй. Өөрөө хичээхгүй, ээж аав нь л надад мөнгө өгч хичээл давтуулж байгаа болохоор тэр байх.

Тэднийх их баян. Аав нь саятан гэсэн. Их баян болохоор тэрэнд хичээлээ хийгээд сайн ажилд орох тийм ч чухал биш юм шиг байна лээ.... Гэхдээ би түүний мөнгөнд болж үерхдэггүй шүү! Тэр зөвхөн миний хажууд л эрх жаал болчихдог. Бас тэр өөр хэний ч өгч чадахгүй тийм их хайраар намайг хайрлаж, намайг онцгой нэгэн гэдгийг үргэлж мэдрүүлдэг. Тиймдээ ч хайр гэдэг зүйлийг би анх түүнээс мэдэрсэн.

Ингэж бодож сургуулийн номын санд түүнийг хүлээсээр байгаад 19 цагтай учирсан байлаа. Энд хичээл хийж байсан хүүхдүүд ч нэг нэгээрээ цуварч явсаар би ганцаараа үлджээ. Уур хүрээд явах гэхэд тэр наашаа ирж байв.

Сүбин: Хайраа~

" Чи ямар муухай юм бэ! Хүнийг бүхэл бүтэн 3 цаг номын санд хүлээлгээд байх даа яадаг юм! Намайг хүн хүлээх ямар дургүйг мэднэ биз дээ!? "

Сүбин: За хайрыгаа уучлаарай~

" Чадахгүй! " гээд явах гэтэл Сүбин намайг өргөөд өндөр ширээн дээр суулгалаа.

Сүбин: Заа уучлаарай хайраа~ Мм? Гэнэт өөр ажил гараад, чамдаа хэлж амжсангүй. Хайр нь чамд наашаа ирэхдээ хоол аваад ирсэн. Чи өлсөж байгаа биз дээ?

" Хоол идэх хүсэл алга. Хэд хоног дотор муухайраад байхад чинь юун хоол идэх!"

Сүбин: Миний хөөрхөнөө яагаад ааш муутай болчихсон юм бэ? Хайр нь арай л бага мөнгө өгөөд байна уу?

" Үгүй ээ~ Би чамаас гуйсан шүү дээ. Битгий миний дансруу мөнгө хийгээд бай гэж. Өгсөн мөнгийг чинь буцаагаад чиний дансруу хийхээр надруу зөрүүлээд, өгсөн мөнгөө 2 нугалж өгөөд байх юм."

•+•Rich Boyfie•+•Where stories live. Discover now