1. Дуудлагын жолооч

43 4 1
                                    

Пак Хуни ганцаараа байдаг. Бүтэн өнчин охин. Өөрийнхөө амьдралыг өөрөө л авч явдаг нэгэн. Түүнд ах дүү гэж байхгүй. Хамаатан садан ч гэж байхгүй. Аав ээж хоёр нь түүнийг арван настай байхад ор сураггүй алга болсон юм. Түүнд байгаа цорын ганц хөрөнгө гэвэл яг одоо түүний амьдарч буй гэр нь. Аав ээж хоёр нь түүнд үлдээсэн цорын ганц зүйл. Хуни бол сайхан сэтгэлгүй, шулуун шударга охин. Түүний энэ зан түүнтэй хэн ч ойртож болохооргүй маш өндөр ханыг босгочихсон. Найз нөхөд гэж мэдэхгүй түүнд тэр зөвхөн өөрөө өөртөө л итгэдэг нэгэн. Тэр хэнд ч итгэдэггүй.

Түүний гадаад үзэмжийг 1-10ийн хооронд дүгнэ гэвэл 5. Тэр хөөрхөн ч биш царай муутай ч биш. Аль хэдийн 22 той тэрээр өөрийн амьдралаа л боддог нэгэн болсон. Түүний үеийн охидууд найз залуу, их сургууль, эсвэл гэр бүл гэж ярьж байхад тэрээр ажил бас дахин ажил гэсэн зарчим дор явдаг. Түүнтэй хэн ч тоож үг дуугардаггүй. Тэр өөрөө ч тийм байхыг хүсдэг. Зугаа цэнгэл гэж тэрээр сайн мэдэхгүй.

Харин Юну бол түүнээс тэс өөр хүн. Жон Юну аав ээжийн халамж хайр, найз нөхдийн хүрээлэл дунд маш сайхан явдаг залуу. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд шууд л Сөүлийн их сургуульд урилгаар орсон юм. Түүнд мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй. Жинхэнэ охидын хүсэмжилдэг баян, царайлаг, ухаантай залуудаа. Гэвч тэрээр зугаа цэнгэлийг хэтэрхий их хөөдгөөсөө болж аав ээждээ зэмлүүлж байлаа.

Түүнд аав ээж, найз нөхөд бас их сургууль байхад харин Хунид юу ч байхгүй. Хуни ахлах сургуульд орсон ч төгсөж чадалгүй дундаас нь хаясан. Түүнд сэргэлэн ухаан байсан ч амьдралын эрхээр өөрийнхөө цор ганц байрыг авч үлдэх л ганц хүсэл нь бас зорилго нь болж хувирсан юм.

Түүнд өдрийн маш олон цагийн ажил бий. Тэрээр өглөө эрт босож айл бүрт сүү хүргэнэ. Түүний дараагаар нэгэн кафед зөөгч хийнэ. Өдөр тэрээр дэлгүүрт ажилдаг бол шөнөдөө дуудлагын жолооч хийдэг юм. Бүтэн өнчин охинд сайн бас тусалж дэмждэг байсан ганцхан хүн байсан. Түүний бага ангийн багш эмэгтэй. Тэр охинд байрыг нь авч үлдээхийн тулд чадах бүхнээ хийж бас түүнийг жолооны сургуульд ч явуулж байлаа. Түүнийг жолооныхоо курсийг төгсдөг тэр сар түүний тийм сайн багш нь хүнд өвчинтэй болж удалгүй нас барсан. Сайн ханддаг байсан цорын ганц хүн нь ч мөн адил яваад өгөхөөр түүнд ямар санагдах бол. Охин тэр хүний ачаар байраа өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Тэрхүү багшид хүүхэд эсвэл нөхөр гэж байгаагүй. Хоёр биедээ л хань болдог байсан ч тийм хүн нь нас барсан учир охин одоог хүртэл тийм аймшигт зүйлээс айсан байх.

ШИЛЭН СУВД {ATEEZ Yunho MGL}Where stories live. Discover now