|05|

515 86 2
                                    



     Нар буухаас хэдхэн минутын өмнө тэд Жиыны аавын амьдардаг байшингийн гадаа ирэн зогслоо.Замаасаа нэг ч хазайлгүй явсны эцэст азаар нэмж төөрөлгүй ирсэн аж.

Машинаас Жиын түрүүлж буухад бага насных нь бүхий л гэгээлэг дурсамжууд түүнийг угтан авах шиг болоход тэр өөрийн эрхгүй инээмсэглэлээ.Жиын нүдээ анин ханатлаа гүнзгий амьсгал аваад хаялаад удаагүй цасан дээр мөрөө үлдээсээр байшин руу дөхөн чанх урд нь очин зогсов.

Ерим машинаас түрүүлж буун дараа нь хүүгээ тэврэн буулгаж байх зуур Тэхён өөрийн ороолтоо тайлан Еримд зүүн өгч буйг нь харсан Жиын

"Алив ээ, орцгооё" хэмээн бариул дээр тогтсон бага зэрэг цасыг ханцуйгаараа буулгаад түрүүлэн ороход Ерим цасан дээр гишгэх бүртээ баярлан инээх хүүгээ хальтирчихвий гэсэндээ гараа дэлгэн тоссоор явах бол Тэхён Жиыны аавыг яагаад гарч ирэхгүй байгааг нь гайхсаар явлаа.

"Аав-аа" гэсээр Жиын аавтайгаа уулзана гэхээс догдлол дүүрэн сэтгэлээ барьж чадалгүй инээмсэглэсээр ихэвчлэн байдаг номын өрөө рүү нь түрүүлэн орлоо.

Гэсэн ч аав нь байсангүй харин жижиг бор ширээн дээр эхний хэдэн хуудсыг нь эргүүлэн хавчуурга хийснийг харвал дөнгөж л эхлүүлсэн бололтой
Шинэхэн ээж гэсэн нэртэй ном байх ажээ.Хажууд нь байх аягатай цай аль хэдийнээ хөрсөн харагдахад Жиын номын өрөөг орхин гарав.

Бүх өрөөг яаравчилсаар шалган үзэх Жиыныг харсан Тэхён Ерим хоёр бие бие рүүгээ гайхан харахад Жиын өмнө нь өөрийн байдаг байсан өрөөний урд хөл нь сулран уначихлаа.

"Юу болсон бэ?" Ерим аль хэдийнээ Жиыны хажууд ирсэн байх ба Тэхён хүүгээ тэврэн санаа зовсон нүдээр ширтэн зогсоно.

"Аав энэ цагаар гэрээ орхидоггүй юмсан.Намайг ирж байгааг мэдэж байгаа болохоор хол явсан байх учиргүй дээ" Хэмээн хоолой нь сааралтан сонсогдоход Тэхён хүйт даасан байшинг тойруулан харсаар
"Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ ярьсан юм?"

"Наашаа хөдлөх үедээ л ярьсан.Утсаа асаагаагүй болохоор дахиж яриагүй" хэмээн хоолой нь зангирч эхлэхэд Ерим түүнийг тэврэн "Зүгээр дээ,ойрхон явсан байж магадгүй.Хамтдаа хүлээе" хэмээн Жиыныг түшин дээш босголоо.

***

Өвлийн улиралд нар эрт шингэдэг ёсоор цагийн зүү 18:00-г заахад аль хэдийн харанхуй нөмөрчээ.
Тэхён гаднаас өврөөрөө дүүрэн мод тэвэрсээр орж ирэхэд Жиын аавыгаа харуулдан цонхны урд зогссоор байх аж.

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now