Хоёулаа хөөрхөн

708 86 22
                                    


***

Жонвон "Өчигдөрийн үнсэ---" гэхэд нь би шууд амыг нь таглан, "Тэрийг мартаарай, санаандгүй зүйл байсан юм" гэсээр түүн рүү харлаа.

Жонвон миний гарыг аван, "Гэхдээ надад л лавдаг гоё байсан"

Би "Пааа, тийм үү? Үгүй ээ яахав, чамайг хөөрхөнтөөд байвал тэр үнсэлтийг байнга бэлэглэнэ ээ" гэхэд Жонвон, нээрээ юу? гэсэн харцаар харахад нь би, "За үнээн, үнэн" гэсээр анги руугаа явлаа.

Би яг ичиж үхэх нь ээ, бурхан минь. Юу гээд хэлчихэв ээ? байнга гэнэ шүү. Чадахгүй байж юу гээд хэлчихэв дээ би, ёстой нээрээ бүтэхгүй ээ.

Сонү "Сана, чи надад хөөрхөн найз охин олоод өгөөч"

Энэ тэнэг, гэнэт юун найз охин бэ?

Би "Олоод өг, ч гэх шиг. Зүгээр олоод л үерхчих юм биш байхгүй юу, чи хайртай байж л үерхдэг юм ойлгосон уу? Зүгээр явж хичээл ээ хий" гэхэд Сонү толгой дохисоор яваад өглөө.
Ёстой нээрээ, эд нар бүр ямар ч мэдлэггүй. Жонвоноос гайгүй юм болов уу? гэсэн чинь үгүй байж ээ.

Нөгөө хэдийгээ яаж мэдрэмжтэй болгох вэ? гэсэн бодол толгой дүүргээд хичээл ээ ч ойлгосонгүй. Хэдхэн хоногын өмнө л Жонвоныг яаж мэдрэмжтэй болгох вэ? гээд байж байсан, одоо харин галзуу найзуудыг нь? би ч бүтэхгүй хүмүүсээр хүрээлүүлчихсэн юм байна даа.

Хүсэн, хүлээсэн цайны цаг болж ангиас гартал Жонвон зогсож байлаа.

Би "Юу хийж байгаа юм?"

Жонвон "Юу хийж байгаа юм гэнэ шүү. Цайны газар луу хамт явах гээд л хүлээж байна шүү дээ" гэхэд нь би толгой дохин, хамт цайны газар луу явлаа.

Жонвон "Чи ойрд улам хөөрхөн болчихсон ч юм уу?"

Би "Ойлголоо, өмнө нь царай муутай байсан бололтой, тийм үү?" гэхэд Жонвон толгой сэгсрээд, "Үгүй ээ, өмнө нь ч гэсэн дэндүү хөөрхөн байсан, гэхдээ одоо бүр хөөрхөн болчихсон байна аа"

Би "Надад бол, чи илүү хөөрхөн, эгдүүтэй харагдаад байх юм?" гэхэд тэр толгойгоо сэгсэрээд, "Хөөрхөн биш ээ, тэнэг минь! Царайлаг гэдэг байхгүй юу" гэлээ.

Жонвоны зөв ч юм уу? Тэр чинь эрэгтэй хүн, тийм биз. Гэхдээ л харахаар хөөрхөн, эгдүүтэй гэсэн хоёр үг л орж ирээд байх юм. За хамаагүй ээ, хөөрхөн гэхэд л болно шүү дээ.

Би "Үгүй ээ, хөөрхөн гэсэн ч яадаг юм. Зүгээр биз дээ, чамайг харахаар хөөрхөн бас эгдүүтэй харагдаад байгаа байхгүй юу"

Жонвон "Хмм, гэхдээ чи надаас илүү хөөрхөн шүү дээ"

Би "Үгүй ээ, чи илүү хөөрхөн" гэхэд Жонвон толгой сэгсрээд, "Чи илүү хөөрхөн" гэлээ. Ёстой нээрээ, бид хоёр бүтэхгүй ээ.

Цайны цаг дуусч, бид хоёр анги, анги руугаа явахаар боллоо.

Хөөрхөн, царайлаг нээх ялгаагүй л сонсогдоод байгаа юм даа.

Манай бяцхан Жонвон, царайлаг гэхээсээ илүү эгдүүтэй харагдаад байгаа нь үнэн биз дээ, хэлээд өгөх хүн байна уу?

Хурдан тараасай билээ, энэ хичээлийг чинь хийгээд, хийгээд ойлгохгүй байгаа хүнд, ямар хэрэгтэй гэж? Энэ сургууль дотор хичээл дээ муу ч, ирээдүйд алдартай дуучин, эсвэл жүжигчин, эсвэл тамирчин болох хүн байж л байгаа.

Би ч байж магадгүй, хи хи.

-
-
-

"Хөөе, И Сана! Чи бүр сайхан унтаж байх шив"

Ээ бурхан тэнгэр минь, багш байна шүү дээ. Одоо дуус, дуус би ч өнөөдөр амьд гарахгүй байх аа. Яах вэ, сэрэх үү? Эсвэл ухаан алдчихсан юм шиг л байж байх уу? Эхнийх нь дэндүү эрсдэлтэй, хоёр дахь нь ч бас ялгаагүй эрсдэлтэй. Аль нь зөв юм бол? Магадгүй хоёр дахь нь?

Үгүй ээ, энэ нь буруу нь юм байна!
Эхнийх нь л зөв байх, тийм ээ?

Би нүд ээ гялс нээгээд багш руу харвал, ёстой ууртай байна даа! Дуус, дуус!

Багш "Чи бүр юу ч болоогүй юм шиг, сайхан унтаж байна аа?"

Унтаж л байгаа юм чинь, юу ч болоогүй юм шиг л унтана шүү дээ, багш минь!

Бурханы аврал минь, хонх дуугарч тарах цаг болж, би ч багшын гараас мултарч чадсан даа баярлан, Жонвоны анги руу гүйлээ.

Жонвон "Би очих байсан юм даа хүлээж л байхгүй"

Би "Би чамайг хүлээсэн бол, багшын гарт үхэх байсан биз. Харин ч азтай байлаа"

Жонвон "Ёстой нээрээ, сахлигагүй хүүхэд шүү"

Бид хоёр нөгөө хэдийгээ удаан хүлээсний эцэст, галзуучууд маань, сургуулиас орлилдсоор гарч ирлээ.

Ийм байж найз охин гэнэ шүү.

Сонү "Багш ч маргааш чамайг алах байх даа, Сана минь" гэхэд нь би, "Хая, хая одоо тэгээд алуулсан ч яахав дээ. Бараг тэр нь дээр биз" гэсээр санаа алдлаа.

Жонвон "Тээр чи хөөрхөн л харагдаад байгаа юм даа"

Би "Үгүй ээ, чи илүү хөөрхөн харагдаад байна"

Жонвон "Үгүй ээ тийм биш, чи илүү хөөрхөн"

Бид хоёр ийн маргалдаж байхад Ники "Та хоёр хоёулаа царай муутай биз дээ" гэсээр инээхэд нь Жонвон, Никиг нэг дагздаж аваад, "Хоёулаа хөөрхөн гээч, тэнэг минь" гэхэд бусад маань инээд алдан, Никиг бүгдээрээ нэг, нэг дагздаад авлаа. Хөөрхий Ники яана даа

Бид нэг, нэгээрээ салан гэр, гэрлүүгээ орлоо. Жонвон минь худлаа өчигдөрийн үнсэлтийг дахиулах гээд л хөөрхөн энэ тэр гээд байсан юм байна шүү дээ, одоо л ойлголоо, цк цк.

_____________________________

_Sanaya_

<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -Where stories live. Discover now