Шинэ гишүүн

657 77 14
                                    


Өчигдөр хичээлээс ирээд шууд унтчихсан болохоор ч тэр үү? өнөөдөр үнэхээр сэргэг байлаа. Өмнө нь дандаа сэрүүлгэний дуугаар сэрдэг байсан бол, өнөөдөр анх удаа өөрөө сэрж үзсэн юм. Бинго!

Эрт сэрж чадсан болохоор гэрээсээ ч эрт гарлаа. Гараад эргэн тойрноо сайн харвал Жонвон аль хэдийн ирчихсэн зогсож байлаа. Хөөх, ийм эрт ирдэг байсан юм уу? Арай...өмнө нь ч гэсэн ингэж эрт ирдэг байсан юм биш биз. Хэрвээ тийм бол, би ч бяцхан бүжингээ дэндүү их зовоочихсон бололтой. Уучлаарай, бяцхан аа.

Жонвон "Хөөх, чи сэрчихсэн хэрэг үү? Эсвэл би зүүдлээд байна уу?" гэсээр өөрийгөө алгадаж ч үзнэ, чимхэж ч үзнэ. Хөөрхий дөө, би ийм болтол нь зовоочихжээ.

Би "Би сэрүүлэггүйгээр сэрчихсэн. Үнэхээр байж боломгүй зүйл ч гэсэн, үнэн шүү" гэхэд Жонвон инээд алдан, "Цаашдаа ч гэсэн энэ эрч ээ алдаж болдоггүй юм шүү" гэсээр гарнаас минь хөтлөн, сургуулийн зүг явлаа.

Тэр инээд нь ямар учиртай юм бэ? Магадгүй, "яг уу?" гэсэн утгатай юм болов уу? Би хэтрүүлж бодоод байх шиг байна даа. Март, март.

Бид хоёр ч ойрд, муу бөөснүүд ээ тоосонгүй шүү, ха ха. Тэд нарыгаа л хөөрхөн найз охидуудтай болгочих юмсан. Даанч муу мэдрэмжгүй, хөлдүү төмснүүд тоглоом тоглсоор байгаад юун өсвөр насны хөөрхөн үерхэл энэ тэр, ёстой нээрээ яаамаар ч юм бэ дээ.

Жонвон "Хөөе Сана, чи намайг сонсохгүй байгаа юм уу? Сана!" Жонвоны гэнэтийн чанга орлилтонд цочин, бодож байсан бүх юм аа, мартчихлаа.

Би "Яагаад орилоод байгаа юм бэ?"

Жонвон "Би саяжингаа чамайг дуудлаа. Юу бодоод байгаа юм?"

Би "Юу ч биш ээ" гэхэд Жонвон, гэнэт хацар дээр үнсчихэв. Би ч гайхан, "Яаж байгаа юм?" гэсээр түүн рүү, нүд ээ томруулан хартал, Жонвон "Зүгээр хөөрхөн харагдаад л" гэчхээд, дахиад хацар дээр үнсчихэв.

Яана аа, энэ хүүхэд чинь гэнэт яагаад байгаа юм бол доо? ха ха.

Бид удалгүй сургууль дээр ирэн, дотогш ортол...хөөх, манайх шинэ гишүүнтэй болжээ.

Би "Хөөе, манайхан энэ хэн бэ?"

Сонү "Манай шинэ гишүүн"

Ойлгомжтой, би зөв бодсон юм байна.
Гэхдээ би анх удаа л эмэгтэй найзтай болох гэж байна. Жоохон эвгүй ч юм шиг, гэхдээ л сайхан боломж шүү дээ.

Би "И Сана" гэсээр шинэ гишүүндээ өөрийгөө танилцуулвал, шинэ гишүүн маань, "Намайг Кан Жэхи гэдэг" гэхэд нь би, "Хөөх, би анх удаа эмэгтэй найзтай болох гэж байна" гэсээр инээхэд, муу бөөснүүд хачин хараад байлаа.

Жэйк "Манай Сана, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлсээр байгаад ичих нүүр нь алга болчихсон юм л даа. Мөнгөтэй байсан бол ичих нүүр худалдаж аваад өгчихмөөр л байна" гэсээр Жэхид хандаж хэллээ. Муу цайны аяга! Ийм зэвүүн ч байх гэж дээ.

Жонвон "Гэхдээ манайх яаж шинэ гишүүнтэй болов?" гэхэд нь Сонхүн, "Сонүгийн найз нь гэсэн" гэсээр Сонү рүү харлаа.

Тийм байх нь ээ. Би гэхдээ тэгж бодохгүй байна аа. Сонүг юу сэдэж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ, тийм биз.

Ким Сонү! Би чиний юу сэдэж байгааг чинь заавал олж мэдэх болно оо.

_____________________________

_Sanaya_
-Үгүй ээ уул нь өчигдөр оруулъя гэж бодсон юм, даанч хичээлд дарагдаад өдрөөс эхлээд оройныg 11 хүртэл хичээл хийгээд арай л гэж унтсан юм өө. Тэгээд хичээлээсээ одоо л ирж байна даа хөөрхий, ха ха. <3

&lt;|CUTE COUPLE|&gt;/YJW/ - ДУУССАН -Where stories live. Discover now