Lee Sana POVЖонвон "Хөөе Ким Сонү! Миний хөгшин одоо болио! Нэгэнт болоод өнгөрсөн зүйл, ингэж эмороод хэрэг байна уу? Одоо март, март" гэхэд нь би түүнийг цохин, "Воние, чи дуугүй байж бай, одоо март нь гэж юу байсан юм, бас хэцүү шдээ" гэсээр Сонү рүү харан, "Гэхдээ бас Вониегийн хэлсэн үг үнэний ортой шүү, эморлоо гээд ямар нэмэр байгаа юм, тийм биз дээ" гэхэд Сонү над руу харан хэсэг дуугүй байж байсан аа, "Воние? Та хоёр надаар тоглоом хийгээд байгаа юм уу? Хөөрхий эгдүүтэй найз чинь сэтгэлтэй хүндээ хаягдчхаад сууж байхад хажууд нялуураад байна уу? Муу бөөснүүд! Анхны цасаар хөтлөлцөж явж байгаад халтирч унаасай!"
Ишш зайлуулаа, арай дэндүүлчхэв үү? Гэхдээ нялуураад байсан юм бол байгаагүй юмсан. Буруугаар л ойлгож дээ, муу бөөс чинь ядаж байхад яасан мэдрэмжгүй юм бэ дээ. Тийм орчин нөхцөлд сэтгэл ээ илчлээд байх даа яахав дээ, дэндүү цаг аа олоогүй зориг гаргажээ, хөөрхий амьтан.
Жонвон "Нялуураад байсан юм бол байхгүй ээ. Ер нь Жэхи яг сэтгэлтэй хүнтэй юм уу?" гэсээр Сонү рүү том нүдлэсээр асуух бол, Сонү "Өөрөө хэлсэн юм чинь үнэн л байж таарна шүү дээ" гэчхээд нүүрээ дараад чимээгүй суучхав. Уйлаад байгаа юм болов уу? За арай үгүй байлгүй дээ, Сонү хүнд хаягдаад шууд л уйлчих хүн биш шүү дээ. Эсвэл мөн юм болов уу?
Жэхи ч гэж Жэхи, манай Сонү шиг царайлаг, эгдүүтэй, авъяастай гээд юм юм нь бүрдчихсэн хүнийг хаячих гэж дээ. Нүд нь зүгээргүй бололтой.
Гэхдээ...Жэхи чинь нүдтэй болоод л хүнд сэтгэлтэй болсон байлгүй дээ. Манай Сонү л оройтчихлоо л доо.Сонү "Би өнөөдөр хичээлээ пяллаа, гэрлүүгээ явлаа" гэсээр суудлаасаа босон явах гэхэд нь Жонвон барьж аваад, "Хөөе ээ, эморж болно оо. Гэхдээ ингэтлээ эморохгүй ээ, тэглээч өнөөдөр шинэ хичээлтэй бас чи чинь төгсөх анги шдээ, мэдэж байна уу?" гэхэд нь Сонү түүнээс арай гэж мултраад, "Угаасаа хичээл надад хэрэггүй ээ, над шиг царайлаг, эгдүүтэй, авъяастай хүн урлагаар явахад л болно" гэсээр саяхан л эмороод бөөн юм болж байсан хүн Жонвон бид хоёрт загварын шоу, үзүүлбэр энэ тэр үзүүлээд уналаа. Ер нь болъё! Сонүг өөртөө сэтгэлтэй болгочхоод дараа нь хаяаад, дахиад навс эморуулаад, шархлуулаад өгөх хүн байна уу? Өндөр цалинтай! Бурхан минь гэж!
Сонү гэнэт нүдээ бүлтгийлэн, авсан фоз оо нэг харчхаад буцаад суудалдаа суучихав. Миний бодлыг уншчихсан хүн шиг ямар юм аа хийгээд суучхав даа. Ёстой нээрээ, яамаар ч юм бэ дээ.
Жонвон "Чи бас яачхав аа? Зүгээр үү?"
Сонү "Би чинь хаягдчихсан хүн шдээ! Ингээд байгаад байж болохгүй ээ, зүгээр л эмор" гэхэд нь миний инээд хүрэн чанга, чанга инээгээд "Чи өмнхөөсөө тэнэг болчихсон ч юм уу? Үгүй ээ жоохон ухаантай, эрүүл болчихвол чи яг төгс төгөлдөр хүн болчих гээд байх юм, даанч ийм тэнэг ч байх гэж дээ"
"Хөөе!"
Гэнэт орилох хэн нэгний чанга дуунд цочин, хэн нэгний ч гэж дээ, алдарт Жэйк л байна. Эргэж харвал манай хэд бүгдээрээ байж байлаа.
Жэйк "Та гурав ч хэдэн бөөснүүдээ тоох оо больж дээ. Хөөе Сонү? Чи яачихаа вэ?" гэхэд нь Жонвон "Манай Сонү хаягдчихсан" гэсээр инээд алдахад, хэдэн бөөснүүдийн маань ирүү нь газар тулах шахаж, хоёр бөөрөнхий нүднүүд нь нүүрнээсээ салж унах нь уу гэлтэй томорчхихсон байлаа.
Сонхүн "Сонү юу? Хэнд? Хэзээндээ амжуулчхав аа?"
Хисын "Ээ заяагүй юм бэ?"
Ники "Тэгж л таарна! Хэнд ээ хаягдчихав даа?"
Жэй "Манай эгдүүтэй Сонүг хэн хаячихав аа?" гэсээр бага зэрэг инээд алдлаа.
Жонвон "Одоо тэгээд навс эмороод сууж байна, хөөрхий" гэхэд нь Жэйк "Тэгээд одоо л яг гэрэлтэж явах үе чинь байхгүй юу, Сонү! Одоо боль, боль зүгээр сайхан гэрэлт" гэхэд нь Сонү "нээрээ юу?" гэсэн харцаар харчхаад, "Ямар юмны чинь гэрэлтэх вэ? Би гунигтай байхдаа ч гэрэлтэж харагддаг хүн шүү" гэсээр Жэйк рүү муухай харлаа.
Бас өөрийгөө магтаастай шүү. Өөрийгөө магтаж байгааг нь харвал сэтгэл санаа нь гайгүй л байх шиг байх юм. Эсвэл жүжээд байгаа юм уу? За мэдэхгүй ээ, надад ямар хамаатай ч биш.
______________________________
_Sanaya_
-За дараагийн хэсгүүдээс манай Жонвон, Сана хоёр армаанчиклах байх шүү <3♡
YOU ARE READING
<|CUTE COUPLE|>/YJW/ - ДУУССАН -
Fanfiction-Чи үнэхээр тэнэг хүн юм Жонвон! -Чи үнэхээр гомдмоор хүн юм Сана!