Бороотой зуны үдэш

79 2 0
                                    

Би бодсон юм.

Тэр чигтээ саарал орчлонгоор харж өссөн хүн хэзээ хойно өнгөтөөр харж эхэлсэн бол түүний доторх уй гашуу алга болох болов уу?

Магадгүй хэн нэгэн ‘тийм’ гэх хариулт өгөх байх.

Харин би.

Үгүй гэх байсан.

-𝗙𝗟𝗔𝗦𝗛𝗕𝗔𝗖𝗞-

Бүүдгэр шөнийн тэртээ хойно буланд шигдэх бяцхан охины уйтгар гунигийг хэн ч үл ажрана.

Саарал мөн цагаан мэдрэмж холилдсон хачин гэмээр тэнгэрийн өнгө шиг бодролууд.

Үүлс халхалсан орчлонгийн нэгэн саарал тэнгэр цонхны үзүүрт цухуйж харагдах бөгөөд гагцхүү бяцхан охины уртаа санаашрах авиа өрөөг тэр чигт нь дүүргэж аваад, буцаад алга болоход, сар ч үзэгдэхгүй зуны үдэш эсрэг талын харанхуй хэсгээс хэн нэгний дүрс аажим урагшилах нь үзэгдлээ.

Охин доош дусал дуслаар нулимсныхаа багахан хэсгийг урсгаж байхдаа үүнийг ч анзаарах сөхөө байсангүй.

Харин өнөөх зүйл зөөлнөөр урагшилан явсаар орны үзүүрт тулж ирснээ хүндхэн санаа алдаж, бүдүүн баргил хоолойгоор ярьж эхлэх нь тэр ээ.

“Мэдэрч байгаа зүйлийг чинь би мэдэрч байна, охин минь.”

Тэр гунигтайяа зөөлхөн хэлээд бяцхан охинд ойртон суугаад мөр нь дээр нь аажмаар томхон гараа тавьж,

“Битгий уйл гэж хэлэхгүй ээ. Сайн уйлаад ав. Хонгор Лита минь.”

Ийнхүү хэлсний дараагаар охин нулимстай нүдээр түүнлүү хараад мөр нь дээр нь байх гарнаас нь атгаж аван хацартаа наагаад чимээгүйхэн мэгших аж.

Хоромхон зуур тийн суусны эцэст охины уйтгар гуниг арилсан гэвэл бас үгүй.

Лита удсан ч үгүй өнөөх зүйлийн царайг олж харсан ч гал цог нь унтарсан нүдээрээ түүний зүг итгэл найдвар тээн байсны эцэст ийнхүү хэллээ.

“Та энд надтай үүрд хамт байх уу? Ноён Ким.”

Охины сөөнгө хоолой өрөөнд дуулдахад Ноён Ким ахин санаашраад “Бид орчлонгийн хуулийг сөрөх ёсгүй учраас үүрд байж чадахгүй шүү дээ.” хэмээн охины алаг том нүдрүү гуниглангуй ширтээд хэзээ мөдгүй бороо шаагихнуу гэлтэй шиврээ бороо улам хүчтэй болж эхлэнэ.

“Тэгвэл энэ шөнө дөө л ганц удаа хамт байж өгөөч.”

Цөхөрсөн хоолой охины амнаас урсах нь Ноён Ким гэх эрд зүрх зүсэм сонстох ч түүний ертөнц мөн амьд хүний ертөнц хоорондоо удаан байх нь орчлонгийн хуулийг зөрчсөн маш том нүгэл болдог учраас охинд хэлэх оновчтой сэтгэлийг нь засах тийм ч таатай үг бодоод бодоод олсонгүй.

“Лита, намайг сонсооч. Би гэрээслэлийг өөрчлөх гэж хичээх болохоор бидний аминд халтай зүйлийг хийх гэж битгий хичээ.”

Тэр гуйсан харцаар ширтэхэд Лита түүний гарыг хоёр жижигхэн гараараа чангахан атгаад

“Би амьд хүний ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байна. Та намайг яаж сүнсийг минь авахыг мэднэ. Зүгээр л юу болохыг нь мэдэх ч үүнийг хийгээд өг л дөө. Ноён Ким, би ахиж таниас юу ч хүсэхгүй шүү дээ. Хамт байх нь орчлонгийн нүгэл юм бол би таны төлөө аминыхаа тал сүнсийг худалдсан ч хамаа алга.”

Ноён Ким Лита-гаас гараа огцом татаж аваад уурлангуй харц чулуудахад Лита сандран босоод түүний цээжинд наалдан чангахан тэврэн аваад цамцных нь гадаргууд нулимсаа шингээсний эцэст “Гуйя!” хэмээх цухалдангуй үг унав.

“Болохгүй гэж хэд хэлэх юм бэ? Лита минь.”

“Та бол миний тайвшрал. Бүхнийг анагаагч эм. Нандин зүйл минь аль хэдийн болчихсон. Яагаад одоо хүртэл намайг үгүйсгэдэг юм?”

“Чиний сүнсийг өөр хэн нэгэн авчихвал би яах болж байна! Юу төсөөлж тийм аюултай зүйл үйлдэх билээ? Чамд ямар их хайртайг минь мэдэж байгаа биз дээ? Би-би зүгээр л хонгор Лита-гаа алдахаас айж байна.”

Ноён Ким Литаг зөрүүлэн тэврээд ийн өгүүлэхэд Лита даашинзныхаа ард нуусан хэсгээс жижигхэн мэс гаргаж ирэн хүзүүндээ тулгаад “Та миний хажууд байгаа болохоор би айхгүй байна.” хэмээсээр хүзүүнд байрлах гол судас нь дээрээ онон гүнзгий зүсэж орхиход энэ хугацаанд юу ч хийж чадаагүй Ноён Ким гайхшран түүнийг гар дээрээ хурдхан тосож аваад “Юу хийчих нь энэ вэ? ЛИТА!” хэмээн чангахан орилж амьсгал хураах холгүй цус олгойдон гарах Лита-г нулимстай нүдээр цочрон харах Ноён Ким сүнсийг нь өөртөө шингээхээ ч мартаж орхих нь тэрээ.

“Б-би танд хайртай...Ноён...Ким”

Тэрбээр арай хийн шивнээд амьдралынхаа сүүлчийн мөчийг ийн дуусгаж амьсгал хураалаа.

-𝗙𝗟𝗔𝗦𝗛𝗕𝗔𝗖𝗞 𝗘𝗡𝗗-

Энэ хугацааны дараагаас хэн ч тэрхүү охины цогцосыг ололгүй өнгөрч олон жил болсон гэдэг.

Хувь тавилан магадгүй хэзээ ч учрах ёсгүй хүмүүсийн замыг холбосон ч бай хэзээ хойно үхлийн салалтаар хоёр эсрэг ертөнцийн хүмүүсийг уйтгар гунигаар холбон цээрлэдэг байж мэдэх юм.

Бороотой зуны үдэш.

Хонгорхон Лита.

Ноён Ким.

“Миний хонгор Лита. Үүрд оршиг.”

“Миний хайрт Ноён Ким. Үүрд хажууд минь байг.”

Тэд бие биенийхээ зүрх сэтгэлд үүр мөнх хадгалагдан үлдсэн байг.

ONESHOT.Where stories live. Discover now