"Төрсөн өдрийн мэнд хүргэх гэж залгаж байна. Бас бэлэг явуулсан байгаа. Ажлын өрөөнд чинь хүргүүлчихсэн шүү. Одоохон очоод аваарай муудчихаж мэднэ"
"Баярлалаа хён"
Жонгүг утсаа таслан гартаа барьсан тамхиа халаасандаа хийгээд ажил руугаа хөдлөв.
Ажлынх нь өрөөнд нэлээн том хайрцаг байх ба нээж үзэхдээ үнхэлцгээ хагартал цочих нь тэр.
"Ааа! Чадсан даа"
Хайрцганд бүхэл бүтэн хүн нуугдчихаад цочоосон нь энэ байв.
"Мин Юнги!!! Ирж байгаагаа хэлэхгүй яасан юм бэ?! Тосож авах байсан юм!"
Жонгүг түүнд гомдоллон хэлэхэд нөгөөх нь түүн рүү гараа сарвайгаад "Алив татаад гаргаадах даа. Хөл хүрэхгүй байна"
"Ийм жижигхэн юм байж юун ч том хайрцганд ордог юм бэ дээ..."
Жонгүг гараас нь барин татаж гаргангаа ингэж хэлэхэд Юнги түүнийг цохиж авсанаа "Тэнэг минь төрсөн өдрийн мэнд!" гэв.
"Та л бэлэг өгөх шив дээ..." Жонгүгийн цовоо царай гэнэт хувьсхийн ингэж хэлэхэд Юнгигийн царай ч бас даган өөрчлөгдөх аж.
"Яагаа вэ? Жиминтэйгээ муудалцаа юу?"
"Тэрнээс ч дор"
"Ах нь энд байна. Тэгэхээр гарч нэг газар суух уу? Ярилцацгаая!"
Жонгүг ч толгой дохин тэд бааранд суухаар явцгаав.
Нэг нэг хундага виски захиалан урдаа тавиад Жонгүг ярьж эхлэв. Шөнө дунд хүртэл ярилцсан тэд хагас ухаантай гарч ирэн гэрийн зүг такси барин явцгаалаа.
Одоо хүртэл тайвширч амжаагүй Жимин хана налан уйлсаар байх ба хаалга түжигнүүлэн орж ирэх Жонгүгийг өөр залуу үнсэх нь холгүй сугадалцан орж ирэхэд урам нь хугарсан хэдий ч өөрийнхөө яасныг бодон чимээгүй ажиглана.
"Өө миний хайр энд байна... Юнги хён хар даа! Миний хайртай Пак Жимин гэдэг чинь энэ шүү дээ. Үзэсгэлэнтэй байгаа биз? Даан ч намайг хуураад байгаа. Би ч ялгаагүй ээ... Ча Инү гэж хөгийн новш бидний дундуур орж жүжээд..." Жонгүг гэр дүүрэн орилж байснаа тасраад уначихсанд Юнги хэсэг харж байснаа "Энэ ингээд түрүүлээд уначихдаг байхгүй юу... Босооч!"
Юнги тэрний хувцаснаас чангаасаар ингэж орилж байгаад дээрээс нь унаад өгөх нь тэр.
Жимин хагас дутуу ярьсан зүйлийг нь бүрэн дүүрэн ойлгоогүй ч сонссон зүйлсээ дахин дахин бодох аж.

YOU ARE READING
𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|
FanfictionБи чамайг хуурахыг хүсдэггүй. Амьдарч байгаа шалтгаан минь зөвхөн чи учраас. /2021.10.15/ - /2021.11.27/