18. Гүг

495 61 4
                                    

Ордон гэлтэй том харшийн дотор хэн нэгний таашаалтайгаар орилох цуурайтаж түүний зэрэгцээ өөр нэг баргил хоолой ч хоршиж байв. 

Хэсэг хугацааны дараа хэн ч байхгүй мэт чив чимээгүй болон удалгүй инээлдэж буй нь дуулдаж эхлэв.

"Үнэхээр зүгээр гэж бодож байна уу?"

"Зүгээр л гэж бодож байна. Тэрэнд надаас илүү хүн олдоно шүү дээ. Би одоо хөгийн амьтан гэж л харагдаж байгаа"

Тэд өөд өөдөөсөө харан хэвтэх ба Инүг Жиминий талаар ярих бүрт гунигтай инээмсэглэл тодруулсаар хариулах аж.

Дараа өдрөөс нь Жонгүг ажилдаа явж эхлэхээр шийджээ. 

"Ким Жэнниг миний өрөөнд дууд"

"Захирлаа ерөнхий менежер ажилдаа ирээгүй удаж байна. Утас нь ч болохгүй байгаа"

"Юу гэсэн үг юм? Хэзээнээс?!"

"Бараг долоо хоногийн өмнөөс"

"Долоо хоног... Арай...?" 

Жонгүг яаран өрөө рүүгээ ороод утсаа гарган Инү рүү залгав. 

"За хонгор минь?"

"Чи Ким Жэнниг яачихсан юм?"

"Зохицуулаад өг гээгүй юм уу?"

"А-Арай алчихаагүй биз дээ?!"

"Тэгсэн байвал?" 

Инү нэг л ач холбогдол өгсөн шинжгүй хайнга ярих ба Жонгүг нэлээн сандарсан янзтай байлаа.

"Би дахиад сүрдүүлэхгүй болгоод өг л гэсэн шүү дээ. Цааш нь харуулах биш"

"Үхчихвэл сүрдүүлж чадахгүй шүү дээ. Үгүй гэж үү?"

"Хүн ална гэдэг чинь хэрээс хэтэрсэн хэрэг!"

Жонгүгийн дуу өндөрсөн уурлаж эхэлсэнд Инү инээд алдсаар тайвшрахыг хүсэв.

"Зүгээр дээ. Үхчихээгүй байгаа. Жаахан л хашраах гэсэн төдий"

Тэрний хэлсэн үгэнд сая л санаа амрав бололтой урт амьсгаа аван өөрийгөө тайвшруулаад хаана байгааг асуун очиж авахаар ажлаасаа гарлаа. 

"Ким Жэнни!"

Нэлээн таагүй харанхуй, бүгчим орчин байх ба энд олон хоног хоригдож байсан гэхээр л жихүүдэс төрүүлнэ. Харанхуй хонгил даган утасныхаа гэрлийг тусгасаар эцэст нь нэг Жэнниг олох ч тийм сайн харагдсангүй.

"Жэнни сэрээрэй" 

Жонгүг яаравчлан тэвэрч аваад хонгилоор алхахдаа тасралтгүй нэрийг нь дуудан ухаан оруулах гэж хичээж байв. 

𝐈'𝐦 𝐒𝐨𝐫𝐫𝐲ʲᵏᵏ |✔|Where stories live. Discover now