Төгсгөл ба эхлэл

30 1 2
                                    

...""Таны хувьд ер нь би хэн юм бэ? Ирээдүй? Би таны сэтгэлд ч эргэлзэж байна. Амьдралд чинь би илүү юм бишүү? Энэ бүхэн ингээд дуусаа"" ингэж бичих үед надад хэлэх үг олдсонгүй. Өөрийнхөө өнгөрсөнд хийсэн үйлдлүүдээ, өөрийгөө үзэн ядаж байна...

""Хөөе та юу бодоод байгаа юм бэ? Бүжигтээ анхааралдаа, саяны хөдөлгөөнөө та буруу хийчихлээ. Одоо ахиж алдахгүй бүжиглээд дуусвал 10 оноо өгнө шүү!"" тэр нүдээ онийлгон муухай харж (энэ нь надад үнэхээр эгдүүтэй харагддаг л даа) хэлсэнд, би бодлоосоо салж бүжгээ үргэлжлүүлэн алдалгүй дуусгаж, бидний хуримд ирсэн бүх хүмүүс нижгэнүүлэн алгаа ташин бид тайзны арагш орлоо.

Би одоо ч итгэхгүй байна. Бүжгийн улаан даашинзаа сольж буй, хамгаас үзэсгэлэнтэй, халуухан биетэй, цайлган сэтгэлтэй бас тэр сэтгэл нь асар их хүчтэй энэ бүсгүйтэй би одоо гэр бүл болсон. Би ямар их аз жаргалтай байна гээч. Бодлоосоо салан түүнд хандаж "Заа би алдалгүй дуусгаж чадсан юм чинь 10 оноогоо одоо авна шүү хэхэ"

""Тэгэлгүй яахав та анх бүжиглэж байснаа бодвол үнэхээр сайн бүжиглэлээ. Гэхдээ та огт алдаж байгаагүй хөдөлгөөнөө яагаад алдсан юм. Бас их бодолхийлсэн байсан. Юу бодож байсан юм? Арай гэрлэж байгаадаа харамсаад байгаа юм биш биздээ айн?""

"Хаха заа юу гэлээ гэж дээ хайрт минь. Би одоо үнэхээр аз жаргалтай байна. Хэт их аз жаргалдаа автаад зүүдлээд ч байгаа юм шиг, итгэж өгөхгүй байсан юм" тэр талаар бодож байснаа юу гэж хэлэхэвдээ.

""Аааан. Та ер нь надад баярлах хэрэгтэй шүү. Явж явж та биш би л таныг анх найрсныг санаж байна уу?""

"Хайраааа хөөрхөн шдээ. Чамдаа зөндөө их баярладаг. Угаасаа тэр үеийн Марк сохор байсныг, чи л олон жилийн турш эмчилж хараа оруулсан шүү дээ" тэгэлгүй яахав тэр үед би үнэхээр тэнэг байсан. Хийж байсан тэнэг үйлдлийг минь энэ бүсгүй яаж уучилж, надад хайртай хэвээр үлдсэн юм болоо. ""...Энэ бүхэн ингээд дуусаа"" гэх үед би...

Амьдралд минь үнэхээр санаа зовж байсан хүсээгүй зүйл минь тохиолдож, зүрх цээжинд багтахгүй мэт лугшиж, дотор бачуурч, хэлэх гэснээ ойлгомжтой хэлж чадахгүй байгаа надад ганц арга зам байгаа нь энэхүү бичвэр юм. Дараагийн хэсгээс  Маркын өнгөрсөнд үлдсэн амьдрал гарч эхлэх болно. Хайртай хүнийхээ өнгөрсөнд хийсэн зүйлс, алдааг нь уучлах, тоохгүй байх үнэхээр хэцүү тэ? Гэхдээ хайр нь тэр алдааг нь даваад гарч чаддаг шүү дээ

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 27, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Өнгөрсөнд үлдсэн амьдралWhere stories live. Discover now