Танил хоолой

57 4 2
                                    

Хэн нэгний хэзээ нэгэн цагт хэлж байсан, нэг төрлийн салах ёс болсон үгс...

"Хүн амьдралынхаа эцсийн мөчид хамгаас их хайрласан тэр хүндээ хайртай гэдгээ хэлж чадаагүйдээ л хамгийн их харамсдаг гэсэн. Тийм болохоор чамд хэлэхгүй бол хэзээ нэгэн цагт харамсаж мэднэ гээд хэлж байгаа юм. Магадгүй бид энэ амьдралдаа дахиж хэзээ ч уулзахгүй биз. Гэхдээ би чамайг амьдралдаа хэнийг ч хайрлаж байгаагүйгээр хайрласан юм шүү Пак Жимин! Баяртай."

Энэ үг чин сэтгэлийнх байсныг нь мэддэг болоод ч тэр үү, зүрхэнд минь их гүн туссан юм. Би үнэндээ тухайн үед ойлгож чадаагүй л дээ. Над шиг хүнийг яаж тийм сэтгэлээр хайрласныг нь.
Гэхдээ энэ бүх зүйлсийг өөрийн биеэр туулж үзсэнийхээ дараа одоо л ойлгож байх шиг байна. Хичнээн ч том шалтгаан байсан хэн нэгнийг хайрлахыг зогсоож чаддаггүйг, хичнээн их үзэн ядалт, гоморхох сэтгэл ундарлаа ч тэр бүгд зөвхөн тэр хэмжээний хайр байсан болохоор л үүссэн гэдгийг, хүн хэнд дурлахаа шийдэж чаддаггүйг, мөн амьдралд "хэзээ ч" гэдэг үг байдаггүй гэдгийг.

22:00

Утасны хонх жингэнэх чимээ чимээгүйхэн мэгшихээс өөр чимээ үл сонстох өрөөнд хадлаа.

"-Би магадгүй чадахгүй бололтой."

"-Уйлах хэрэггүй дээ. Чамд хэцүү байгааг ойлгож байна."

"-Үнэхээр хичээсэн... чадахаараа хичээсэн ч өөрийгөө захирч чадахгүй байна. Яг одоо зүгээр л алга болоод өгмөөр байна"

"-Уучлаарай."

"-Үгүй дээ, уучлал гуйх хүн нь би шүү дээ."

"Би........ Үгүй дээ, юу ч биш."

~•~

Ийм зүйл хийсний чинь дараа чамайг олж чадахгүй гэж бодоо юу?
Залуу эрийн архирах хоолой үзэн ядалт шингэсэн харцнаас нь ч илүү орчныг хүндрүүлэнэ.

"Хэн нэгэн над дээр ирнэ гэдгийг мэдэж байсан ч чамайг түрүүлж ирнэ гэж таамгалсангүй шүү."

Бүсгүй өөдөөс нь хоржоонтой гэгч нь мишээнгээ өдсөн аясаар хариулав.

"Чи одоог хүртэл ямар алдаа гаргаснаа ойлгохгүй байгаа бололтой тийм үү?"

"Тийм ээ. Чи яагаад надад хэлж болохгүй гэж? Жиминийг хамгаалах шалтгаан аа. Жиминий сонголт Мин Юнги болохыг бид хоёул мэднэ шүү дээ. Тэр чамайг эсвэл намайг ч биш Мин Юнгиг сонгосон. Гэтэл яагаад бид өгсөн сэтгэлийнхээ хариуд түүнд адилхан өвдөлтийг бэлэглэж болохгүй гэж?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 04, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now