- Би Хэн Юм ?
Ойгоор явах бүрт би төөрөөд байсанд урам минь хугарах шиг.
Гар утас минь ч байхгүй.
Хаана байгаагаа ч мэдэхгүй?
Би хэн юм бэ?
Энэ хачин нууцлагдмал эр ч бас хэн юм? Яагаад энд галзуу хүн шиг ганцаараа амьдарч байгаа юм?
14 настай надаас юу хүсээд байгаа юм бэ?
Магадгүй тэр намайг энд авч ирсэн юм болов уу? Хүний наймаачин??
Бурхан минь тэр л биш шүү.
Би ийн бодох зуур нуруунаас минь хэн нэгэн хүйт үлээх шиг.
Одоо л харанхуй болж байна. Гадаа хүйтэн болж эхэлж байна.
Би зузаан цамцаа дээгүүрээ өмсөн өнөөх авч гарсан жигнэмэгээ идэн сууна.
Үнэхээр энд ингээд байвал чоно нохойны хоол болох нь гарцаагүй, буцаж очоод тэр эрээс ганц хоног гэртээ хонуулхыг гуйдаг ч юм уу? Хэрэггүй байх аа ...
Би ахин л гацаж орхив? Одоо яах вэ? Өнөө шөнө бороо орвол би яах вэ?
Гэнэт нэгэн гэрэл моддын дундаас цухуйх нь тэр. Би баярлаж өнөөх эр мөн байна гэдэгт итгэн шуудхан гараа даллан гүйх нь холгүй очно.
Саяхан л түүнийг муу этгээд байх гэсэн бодол минь арилж харсандаа талархана.
"Та намайг яаж олов оо?"
Гайхалтай юу ч хэлсэнгүй цааш бамбарааа барин алхана.
Эцэст нь бид байшин дээрээ ирэхэд би бараг л түүний өмнөөс түрүүлээд орсонгүй.
Тэр намайг дагуулан дээд давхарт ирэн хамгийн наад талын өрөө рүү заахад би тун баяртай хаалгыг нээн үзвэл энд үнэхээр тохилог юм.
Яг л кинон дээр гардаг охидын өрөө шиг. Гэхдээ хэт ягаан шараар алаглаалгүй яг л миний хүсдэг өрөө.
Тэр хаалгыг минь зөөлөн хаах гэтэл би түүнээс асуулаа.
"Эрхэмээ та хэлгүй юм уу? Энэ хэт хувийн асуудал уу? Тийм бол уучлаарай."
Гэхэд тэр надад анх удаа хариулт хэлэв
"Тийм биш ээ." Түүний хоолой үнэхээр бүдүүн боргил юм. Харагдаж байгаагаас ч бүдүүн. Би инээмсэглэн
"Хөөх та юм яриж чадаж байна." Гэхдээ тэр аль хэдийн хаалгаа хаан доош буух нь миний чихэнд их тод сонсогдов.
Би түүнийг сайн хүн гэдэгт итгэж байна. Гэхдээ одоохондоо л
YOU ARE READING
Angel Of Dreams||✓
Historia CortaТүүний шарилын дэргэд ирэхэд даан ч чи минь үүрд явсан байв. 12 сарын 21 Dear:Yunkkae