010.

100 15 2
                                    

Нүдээ үл ялиг нээн харахад цагаан хантай тааз бүдэг бадаг харагдаад, аманд минь төмөр амтагдана.
Бие минь хэд хэдэн туухай өргөж байгаа мэт аймшигтай хүнд болж биеэ ч даахаа больж ээ.

Би хаана байгаагаа мэдэхгүй байна, энэ Тэхёны гэр биш байна. Хурц спирт үнэртэж байна, энэ лав эмнэлэг байх.

Би гар руу гаа харахад хэд хэдэн дусал залгагдажээ. Би өвдсөндөө ёолж хатаж хорчийсон амаараа түүний нэрийг дуудна. "Тэхён ... Тэхён"

Гаднаас өөр нэгэн эрэгтэйн хоолой цуурайтаж "Өвчтөн Жон Рй ухаан ...."

Гэхтэй зэрэгцэн миний нүд өөрөө анилдаж эхэлнэ.

Ахин ухаан ороход би танил болсон газар сэрэв. Энэ миний өрөө байна
.....

Би толгойгоо эргүүлэн харахад Тэхён цонхны урд сууж байх нь ...

Би түүнийг дуудлаа, тэр над руу эргэж харан толгойн дээрх хүйтэн алчуурыг аван нөгөө гараараа духан дээр минь халуун дүүгсэн гараа зөөлөн тавихад ертөнцийн хамгийн анхилам сүрчиг ч давхар үнэртэнэ.

"Би... яасан бэ?" Гэж асуухад тэр юм дуугаралгүй байж байснаа

"Чи үхэж байна. Гэхдээ амьдарлын төлөө зүрх чинь цохилох юм. Тэвчээртэй юм гээч." Гэх нь тэр. Би юу гэснийг нь ойлгоогүй ч ойлгохыг ч хүссэггүй тул ахин дээш харан уртаар санаа алдлаа.

"Тэхён ... таныг Ким Тэхён гэдэг биз дээ? Яагаад нуугаад байгаа юм? Яагаад юу ч дуугардаггүй юм? Энэ газар чинь ер нь ямар учиртай юм бэ?"

Гэхэд тэр цайгаа оочин суугаад над руу ширтэн

"Чи удахгүй мэдэх болно. Миний талаар битгий юм асуу. Энэ чамд хамаагүй хэрэг." Гэж хэлээд өрөөнөөс гарлаа.

Энэ газараас явахыг хүсэж байна.

A/N:Энэ яг 15 16 парттай болно гэж төлөвлөж байна, утас эвдэрсэн тул дүүгийнхээ утаснаас оруулж байна.

Angel Of Dreams||✓Where stories live. Discover now