1~First meeting

1.9K 86 1
                                    

"Зөвхөн тэр хүнтэй л уулзах гэж 12 жил хичээсний эцэст түүнтэй уулзсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Зөвхөн тэр хүнтэй л уулзах гэж 12 жил хичээсний эцэст түүнтэй уулзсан...."

Tiffany's POV

Усанд орчихоод гарч ирэхтэй зэрэгцэн буудлын утас хангинана.

"Тиффани Кан мөн үү?"

"тийм байна хэн бэ?"

"сайн байна уу? HYBE энтертайнментаас ярьж байна маргааш хувьцаа эзэмшигчдийн хуралтай болохоор та өдөр 12 цагт ирэх боломжтой байна уу?"

"би одоо оройны 7:35-д Герман рүү нисэх гээд тийз захиалчихсан, одоо явах гэж байдаг тийм чухал юм уу?"

"их чухал хурал л даа, ялангуяа та манай энт-ийн хамгийн их хувьцааг эзэмшдэг болохоор та байхгүй бол хурал бараг л болохгүй байх гэж бодож байна."

"Ойлголоо, тэгвэл би маргааш 11:30 гээд энт дээр очъё."

Захиалсан нислэгээ цуцлаад доош буун хонох өдрөө сунган өрөөндөө орж ирээд шуудхан унтлаа. Маргааш их ажил амжуулах юм чинь өнөөдөр эрт амрах хэрэгтэй биз дээ?

Яаж явахаараа наран талдаа цонхтой өрөөнд орчихдог байна аа. Нүдээ нухлан босоод хурдхан шиг нүүрээ будаад, гарт тааралдсан хослолоо өмсөн энт рүү жолоогоо мушгилаа. Өглөөг сэрүүлэгнээс болоод муухай эхлүүлсэн болохоор сэтгэлээ засахаар шийдэн сонгодог хөгжим тавьна.

Би багаасаа сонгодог хөгжим сонсохгүй юу хийж явж байсан байна аа! Яг хөгжмөө мэдэрчихсэн явж байхад утсанд дуудлага ирэх нь тэр аваад харвал мэдрэмжгүйгээрээ Кан Вонён байх шив.

Анх танилцахад ч мэдрэмжгүй байсан бүхэл бүтэн 12 жил өнгөрч байхад мэдрэмжгүй хэвээрээ л....

"би чамаас гуйя, жаахан ч болтугай мэдрэмжтэй бай. Хүн яг гоё хөгжмийнхөө аяыг мэдэрчихсэн байхад даа!"

"та Германд оччихсон уу?"

"үгүй ээ, өчигдөр нисэх байсан ч өнөөдөр энт дээр чухал хуралтай гээд цуцалчихсан. Би бүр Герман рүү буцаж явах гэж хэдэн 7 хоног болчихвоо."

Give me a lote of LoveWhere stories live. Discover now