Тэрний хариу нэхэн чимээгүй гэгч нь надруу ширтэж байгаа нь улам дарамт болон ирж байх шиг... Тэр үргэлж л тайлбарлахад хэцүү үед гараад ирчихдэг болохоор юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нь.
"Сани?"
Түүнийг гэдгийг мэдэж байгаа ч батлахын тулд аажуухнаар нэрийг нь дуудтал тэр эргэн тойрноо харж байснаа урт гэгч нь санаа алдах нь тэр.
Сани үсээ хойш болгосноо утасаа хайж байгаа бололтой халааснуудаа ухаж үзнэ. Үнэндээ түүнийг ийм сандарсан мэт байгааг харж байгаа анхных.
Ахх тэр үнсэлтээс болж тухгүй мэдрэмж авчээ? Тэгээд л тэд солигдчихож.
Түүний ууртай гэгч нь энгэрээ ухаж байгааг нь удаан хараад зогсох хүсэлгүй байсан учраас худлаа инээн Саны мөрлүү зөөлхөн цохиод
"Миний буруу. Мартдаа"
Тэр надруу хөмсөгөө өргөн их л нухацтай харж байснаа
"Сан чамд яг юу хийчихсэн юм?"
Түүний мэдэхгүй маш олон зүйлийг би түүнтэй өнгөрүүлсэн. Инээдтэй нь одоо хүртэл түүний сэтгэл хуваагддаг гэдэгт итгэж өгч чадахгүй байна!
"Чшш. Зүгээр л мартацгаая?"
Тэр чимээгүй гэгч нь хэсэг зогсож байснаа надруу нэг алхам ойртон
"Энэ тэнэг сонсогдохыг мэдэх ч гэсэн Сантай надаас илүү дотно байх хэрэггүй"
Тэр ингэж хэлэхдээ ямар ч эргэлзээгүй нүдрүү минь ширтэн хэлэх бөгөөд би ч өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Өөрөө өөртөө атаархдаг хүн байх гэж? Инээдтэй юм...!
"Юу вэ бид хоёрыг хардаад байгаа юму?"
Түүнийг инээлгэхийн тулд ингэж хэлчихээд түүнээс холдох гэтэл Сани бугуйнаас минь барин чимээгүйхнээр толгой дохино.
Саниг ийм хариу үйлдэл гаргана гэж бодолгүй хэлсэн үг минь эцэст нь надад хад чулуу мэт хүндээр тусах шиг болов.
Тэрний чих бага зэрэг улайн уруулаа жимийхэд нь хацрынх нь хонхортой тодоос тод гэрэлтэх ба харц нь надаас зайлсхийж байгаа мэт л..
Үнэхээр Сани намайг Сантай хардаад байгаа хэрэг үү?
Тэр бугуйнаас минь барих гараа сулруулан
"Өнөөдрөөс багш болох хэрэггүй. Зүгээр л миний хажууд байхад болно. Харин Сан гарч ирвэл надаас аль болох хол зугт ойлгов уу?"
Саниг өндөр дуугаар ийм нухацтай ярьж байгааг нь харж байгаагүй болохоор түүнийг эсэргүүцэх ямар ч хүсэл байсангүй.. Түүний байгаа энэ байдал нь л хайр татам байхад...
YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.