Тэрхэн мөчид толгойнд минь энэ бүхэн хэрвээ зүүд бол яахав? Зүүдэндээ өөрийгөө алдчихаад дахиж сэрэх мөчдөө гацчихсан бол яахав гэсэн бодлууд л эргэлдэнэ. Санигийн нүдрүү минь ширтэн инээмсэглэх тэр агшин л энэнээс илүү бодит ертөнц үгүй мэт л санагдаж байна.
Хэдхэн хоногын доторх амьдрал минь яг л зохиол шиг. Зохиолчдын бодол үйлдлээр зохиол бүтдэг бол миний амьдралыг ямар байхыг Сан чиглүүлж байгаа мэт. Түүнээс одоо бултаж чадахгүй гэдгээ ойлгож байгаа болоод ч тэрүү Сани ч бай Сан ч бай тэдэнтэй эвлэрэх хэрэгтэй байх. Хэдий зүрх минь хэр удаан тэсэхийг мэдэхгүй ч агаар мэт хэрэгтэй зүйл бол түүний инээмсэглэлийг л харах болж байх шиг.
"Тэр охин юу юм?"
Сани надаас холдон орон дээр дээш харан хэвтэх бөгөөд түүний хажууд байх сандал дээр очиж суугаад
"Миний найз Саны эргүүлсэн охин" гэтэл тэр басамжилж байгаа мэт л инээснээ надруу харан
"Үнэхээр бид өөр сонирхолтой юм байна"
Мэдээж. Тэд хоорондоо ямар их ялгаатай билээдээ? Гэхдээ хэдхэн хормын өмнө би түүнийг хэн бэ гэдэгт нь бараг л эргэлзэх шахсан. Тэр эргэлзээнээс болж Санигийн талаар улам ихийг мэдмээр байна..
"Сан яг хэзээнээс гарч ирсэн юм?" Тэр эхэндээ асуултыг минь сонссон хэрнээ хариулахыг хүсэхгүй байгаа мэт байж байснаа урт гэгч нь амьсгаа аван
"Дунд сургуульд байхад"
"Тэгвэл Саныг гарч ирсэн үед чи юу мэдэрдэг юм"
Тэр хөнгөхөн инээмсэглэл тодруулан хажууд нь суух надруу өнгийн нүдийг минь таглах бөгөөд удалгүй түүний үнэрт мансуурч байна уу л гэлтэй юу ч бодогдохоо больж байв.
"Юу харагдаж байна?"
Мэдээж энэ нөхцөлд бага зэргийн гэгээ татаж байсан ч түүний гарнаас болж бүх зүйл харанхуй болсон мэт л.. Яг л өдөр гэдгийг нь мэдэж байгаа хэрнээ шөнө гэж итгэхтэй адил.
"Харанхуй" Гэтэл тэр толгой дохих шиг болсноо
"Унтаж байгаа мэт л болдог"
Тэр нүднээс минь гараа аажуухнаар авах бөгөөд бидний хоорондох зай үнэхээр ойртчихож. Сандрал минь нэмэгдэн түүнээс харцаа огтхон ч салгалгүй түүнээс ямар нэг үйлдэл хүлээгээд байгаа мэт л.. Харин Сани толгойг минь илэх шиг болсноо
"Одоо чиний ээлж"
Тэр буцан орон дээр дээш харан хэвтэх бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн түүнд өөрийнхөө тухай үлгэр шиг л ярьж эхэллээ. Бага байхдаа аав ээжээсээ хагацсан ганцаараа хэрхэн амьд үлдэхийн тулд тэмцсэн, яагаад түүний багш болохыг хүссэн талаар нэг нэгэнгүй ярьж байтал тэр эхэндээ толгой дохиж байснаа сүүлдээ ядарсан бололтой унтаад өгч.
YOU ARE READING
°Extraordinary You•
FanfictionСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.