Бидний мөч

2 0 0
                                    


Тэнгэр өөд ширтэхэд нарны хурц гэрэл наддээр тусах байх гэж бодтол тэгсэнгүй. Урт, нарийхан том 5 хурууны завсраар арай хийн орж ирэх нарны гэрэл л байлаа.

"Нар хурц байна, битгий дээшээ хараад бай"

"Чи энд яах гэж ирсэн юм- сохор болзоогоо хаана гээчихээд энд хүрээд ирэв Кён?"

Би бага зэрэг цухалдангуй бас сандран асуулаа. Хариуд нь түүний дөлгөөн тайван харцтай л нүүр тулах нь тэр. Тэр нэг ч үг хэлсэнгүй, модны доор тухлан суусан модон сандалдээр минь хээв нэг суугаад жаргалтай нь аргагүй хөлөө савчууллаа.

"Чи их санаа амар нөхөр юм аа, би чамтай болзоонд явах хүнийг хайх гэж ямар их удлаа даа"

"Надад тиймэрхүү зүйл хэрэггүй болохоор зүгээр унт"

Толгойг минь татаад хөлөө дэрлүүлээд шууд л нүдийг минь дарчихлаа. Хүнийг үг ч гүйцээчихгүй, асуултанд ч хариулчихгүй, шал сонин.

"Тэгээд бас би дахиад сохор болзоо мэтийн зүйл сонирхохгүй болохоор, надад тийм цаг заваа битгий үрээрэй"

Юу бодож сэтгэж явдаг нөхөр юм болдоо. Хэрвээ чи найз охинтой болчихвол надад л амар гэж бодох юм.



Дахин өөрөөсөө асууна. Ямар утгаараа амар гэж?

.

"Дани"

1 өдөр өнгөрөхөд би чамайг надтай хамт байвал ямар бол гэж боддог

"Дани?"

2 өдөр өнгөрөхөд би чамайг надгүйгээр ч сайхан байна байхдаа гэж боддог.

"Дани!?"

3 өдөр өнгөрөхөд би чамд хэрэггүй ч гэж боддог.

"Хөөш наашаа хардаа"

Мина нүүрний өмнө гараа савчуулан сониучирхан харахад л би хий дэмий 10 минут хана гөлрөөд суучихсан байгаагаа анзаарлаа.

"Юугаа л бодоод байна даа. Чи арай хэн нэгэнд сайн болчихсон юм биш биздээ?"

"Чи яагаад дандаа хэн нэгэн гунигтай байхаар хайр сэтгэлтэй холбодог юм бэ? Би хайр сэтгэлээс болж гуниглах нэгэн биш шүү"

Би аажуухан судлаасаа босоод л шууд тэнгэрт дүүлж байгаа юм шиг мэдрэмж авлаа. Тэр байна.

"Дани хүнд бараг сайн болохгүй ээ. Бараг самар шд"

"За болио Кён, манай Дани чинь ямар мэдрэмжтэй билээ дээ"

Хайрын эгшигWhere stories live. Discover now