Борооны нулимс

3 0 0
                                    

Яагаад би намарт дуртай болсныг надаас битгий асуугаарай. Навчис хөл дор минь салхитай бүжихэд юу мэдэрдгийг надаас бүү асуугаарай.
Зун цагийн гурван саранд үүрдийн юм шиг баясан жаргасан ч нэг л мэдэхэд нүцгэрэн хоцрох моддын ганцаардлыг надаас бүү асуугаарай.
Хагдран хатаж унах навчсын чимээг намдаах гэж борооны нулимс тэдэн дээр асгардаг юм.
Бодол шиг урсан одохдоо борооны харуусал дотогшоо чимээлдэг юм.
Салхи харин чив чимээгүй тасран унах навчсын замыг чиглүүлж, моддын гомдлыг нимгэлж өгдөг юм.
Сар, нар ээлжлэн жаргахдаа хүртэл чив чимээгүй ажин суудаг юм.
Яг л чи надаас явсан шиг чив чимээгүй
Харсан ч хараагүй юм шиг аниргүй
Яг л би чамаас холдсон шиг уйтай
Мэдсэн ч мэдээгүй юм шиг үггүй

Намрын навчис, намрын бороо, намрын салхи
Миний шаналал, миний гуниг, миний хайр шиг чимээгүй
Хэн нэгнээс холдон одохын хэцүүхэн давхцлыг
Хэнээс ч илүү мэддэг болохоор намарт би дуртай байдаг юм.

Үггүй асгарсан борооны нулимс
Үзүүргүй хөвөрсөн бодлын хариулт

2022.01.18


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Борооны нулимсWhere stories live. Discover now