14

1.3K 206 5
                                    

Түүний хэлсэн үгэнд догдлох ёстой юу аль эсвэл сандрах ёстой юу гэдгээ мэдэхгүй ч Саны харц үнэхээр хурц бас шийдэмгий байсан болохоор итгэхгүй байх шалтаг алга..

"Эсвэл Саниг гарч ирээсэй гэж хүсээ юу?"

Тэр яг л намайг нэвт хараад байгаа юм шиг.. Эсвэл намайг маш сайн мэддэг хүн шиг л.. Харцнаас минь бүгдийг уншаад байгаа мэт түүний нүдэнд ховсдуулж байх шиг байна.

"Тэгеээ. Оролдоод үзье"

Гэтэл тэр хүссэн хариугаа сонссон мэт үл ялиг инээмсэглэн толгой дохьсноо хажууд байх цамцаа өмсөн надруу дохиод

"Тэгвэл явцгаая"

Гадаа аль хэдийн харанхуй бүрхэн шөнө болж байгаа ч түүнд энэ огтхон ч хамаагүй бололтой.. Мэдээж хэлсэн үгэндээ хүрэхийн тулд гадуур хувцасаа өмсөн түүнийг даган гадагш гарвал гадаа санасныг бодвол дулаахан бас тод тусах сарны гэрэл биднийг мэдэв үү л гэлтэй урдах замыг гэрэлтүүлэн хурц тусна.

Сан гараа халаасандаа хийн чимээгүй гэгч нь доош ширтэн алхсаар.. Түүнийг яг хаашаа явж байгааг нь мэдэхгүй ч алхсан газраар нь даган алхсаар бид аль хэдийн түүний байнга ирж суудаг тэр газар иржээ... Аххх ямар газар орохыг анхнаасаа мэдсээр байж..

Сан хэзээ ч зугаа цэнгэлээс татгалзах хүн биш. Ялангуяа шөнийн цагаар тэр ангаа хийхээ хүлээж байгаа араатан шиг л болчихдог.

"Болзоогоо ийм газар хийнэ гэж бодоогүй биздээ" гэтэл тэр одоо л нэг юм надруу харан жуумалзан гарнаас минь татсанаа

"Бинго"

Тэр их л баяртай байгаа бололтой намайг чирсээр дотогш орвол нэг л танил бус танил газар.. Саны байнга байдаг газар нь болоод ч тэр үү ихэнх нь түүнийг таних нь тодорхой. Харин Сан тэдэнтэй худлаа үнэн мэндэлчихээд голд байх ширээн дээр суун намайг суу хэмээн дохих нь тэр..

Тухгүй гэгч нь гадуур хувцасаа тайлан зогсож байтал хормын дотор л түүний хажууд нэг эмэгтэй наалдаад авах нь тодорхой. Харин Сан түүнийг өөрөөсөө огтхон ч түлхсэнгүй инээмсэглэж байснаа гарнаас нь зуурах түүнээс харцаа салган миний ямар хариу үйлдэл гаргахыг хүлээгээд ч байгаа юм шиг. Мэдээж энэ мөчид эндээс холдох эсвэл түүний хажууд очих гэсэн хоёрхон сонголтоос нэгийг нь сонгох хэрэг гарч байх шив.

Юу л болвол болог гэж бодон Санд наалдан инээмсэглэн суух эмэгтэйн мөрөн дээр зөөлхөн тогшоод

°Extraordinary You•Where stories live. Discover now