Саны гэнэтийн энэ үйлдлүүдээс болж үргэлж л эвгүй байдалд орох шиг л хацар халуу дүүгэн юм ч ярьж чадахаа байх шиг.. Түүний нүдрүү харах төдийд л ховсонд орж байгаа юм шиг л миний мэдэх би дэндүү өөр болчихдог. Анх удаа л ийм зүйл өөр хүнээс мэдэрч байгаа болоод ч тэр үү нандигнах ёстой юм болов уу ? энэ ойлгомжгүй сэтгэл хөдлөлийг.
"Би замыг чинь чиглүүлж өгье. Намайг дагаад яв"
Сан сандарсандаа хий дэмий л газарлуу ширтэх намайг мэдсэн мэт үл ялиг инээмсэглэн гараа нуруундаа үүрэн алхаж эхлэв.. Түүний араас чимээгүйхэн даган алхахдаа Санаас нүдээ огтхон ч салгаж чадсангүй.. Тэр амьдралд минь учирж байсан хамгийн ер бусын хүн.. Хүмүүсээс өөр гэх түүний тэр байдал эхэндээ ойлгомжгүй бас хэзээ ч хүлээн зөвшөөрмөөргүй онол байсан ч түүнтэй хамт байхын хэрээр түүнийг бага багаар мэдэж авч байх шиг..
Энэ үед Саны утас дугарах шиг болон халааснаасаа утсаа гаргаж ирснээ түүний царай эрс өөрчлөгдөх шиг л болов.. Хөмсөгөө зангидан үл ялиг инээх аядангаа надруу утасаа сунгаад
"Намайг завгүй гээд хэлчих"
Итгэл муутайхан түүний утсыг аван харвал ХЭРЭГГҮЙ АМЬТАН гэсэн нэртэй дуудлага байх нь тэр.. Сан намайг тэнд үлдээн үргэлжлүүлэн алхаж эхлэх ба би ч түүний хэлсний дагуу утсыг нь аван чихэндээ наатал түүний ээж бололтой зүгээр эсэхийг нь асууна.
"Өө эгчээ" гэтэл тэр хэсэг чимээгүй байж байснаа
"Дами. Яг одоо чи хэнтэй цуг байна"
Санлуу ширтэн юу хэлэх талаараа бодон чимээгүй зогсож байтал Сан урд минь ирснээ гарт байх утсыг цохин газар унагааснаа амаа даран уулга алдан инээснээ
"Өө санаандгүй"
Тэр ингэж хэлчихээд юу ч болоогүй мэт миний бугуйнаас барин алхаж эхлэх бөгөөд ойлгомжтой нь түүний ээж надруу залгаж байгаа бололтой утас дугарч эхлэв. Сан амандаа нэг зүйл үглэн уруулаа зууснаа надруу гараа сунган утсыг минь нэхэж байлаа..
Мэдээж түүний хэлснийг хийхгүй бол асуудал гарна гэж мэдэж байгаа болохоор чимээгүй гэгч нь утсаа түүний алган дээр тавьтал тэр дугаарыг устган халаасандаа хийснээ
"Хэнд ч хэрэггүй цагын гарз"
Түүний хөмсөгөө зангидан гүн гүн амьсгалах нь Сан болон түүний ээж хоорондоо ямар харилцаатайг нь нотлоод өгөх шиг.. Анхнаасаа гадарлаж байсанлдаа түүний ээж хэтэрхий өөрийгөө бодсон мэт.. Яагаад ч юм худлаа сэтгэл санагдсан..
YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.