Бүхний эхлэл

357 34 1
                                    

Оройн АРВАН ЕСӨН ЦАГ...

Royal Fantasy клубын нэг давхарт олон хүмүүсийн орилож бүжиглэх чимээн дээр нэмээд чанга дуу. Энэ үйл явдалд дасаад хэдийн хоёр жил болчихож. Анх ажиллаж эхлэж байхад л энд тэндгүй захиалга .

Захиалгыг нь өгөх гэж гүйгээд ихэнх шилтэй үнэтэй дарс архи виски мэтийн шингэн зүйлүүдээ асгана. Тэр бүрдээ клубын эрхлэгч нэртэй дарангуйлагчийнхаа гарны чилээг гаргах нэрдлээр нуруу гэдэс гээд цохиулж зодуулахгүй газар байхгүй. Маргааш өглөө нь мэдээж бие минь хүн харахаас ч аймшигтай. Дуртайдаа ч ажилладаг юм биш. Гэхдээ ажиллах хэрэгтэй...
~~~~
Өнөөдөр клубд нэр хүндтэй зочид морилсон гэх хэдэн зөөгч хийдэг охидын үгс чихэнд минь хүрэв. Угаасаа ийшээ орж ирдэг бүх л хүмүүс нэр хүндтэй байлгүй. Баян цатгалан хүмүүс ч өөр юм. Гэхдээ энэ надад тийм ч их хамаатай биш учраас буцан ажилдаа орлоо.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг цэвэрлэж байхдаа ахин нэг зүйлсыг ч сонсоод авлаа.

"Еэжин-аа чи сонссон уу? Энд нөгөө баян эр Ким Тэхён ирчихэж. Хоёуланд нь боломж байгаа юм бишүү?" хэмээн инээд алдахад өнөөх охин нь санаа алдан

"Яаж дээ. Солонгост ч битгий хэл өөр улсад ч түүний зиндаад тохирох эмэгтэй байдаггүй гэсэн биз дээ. Зүгээр явж бүжиглье." гэсээр хоёул гараад явлаа. Тийм л баян цатгалан юм бол ийм клубд яах гэж ирдэг байнаа?

Цэвэрлэгээний ажилаа дуусгачихаад буцан нэг давхарлуу буухад намайг хоёр давхарын хамгийн эхний ширээн дээр хамгийн үнэтэй гурван виски аваачиж өгөхийг сануулав.

Дээш шатаар гарч явахдаа хамаг шилтэй зүйлсээ асгачихав. "Ямар новш нь.." хэмээн урагшаа харахад нэг залуу гараа ташаандаа авчихсан өөдөөс минь ширтэнэ. Харц нь үнэхээр ширүүн байсанд жаахан айж байлаа. Зэвүүцсэн жихүүцсэн мөн хүйтэн. Хэн ч харсан түүнээс санаа зовж айж дальдрахаар харц.. Гэвч түүнээс илүүтэйгээр асгасан үнэтэй уух зүйлсийг хэрхэн төлөхдөө ч бас санаа зовно.

"Өө захиралаа!" гэсэн нарийн хоолой гарахад л мэдсэн юм. Тэр өнөөх Ким Тэхён байх нь.

"Уучлаарай би урдахаа харсангүй. Бүгдийг нь төлөх болно. Үнэхээр уучлаарай" гээд урд нь бөхөлзөхөд нөгөө залуу ширтсэн хэвээр байх бөгөөд яг л түүнийг халах хэрэгтэй гэж байгаа юм шиг байсанг хэлэхэд илүүдэхгүй биз. Тэрийг нь ч ойлгосон болохоор дахин уучлалт гуйлаа. "Ахиж ийм алдаа гаргахгүй ээ. Гуйя битгий халаач."

"Зүгээр дээ. Би чамайг түлхчихсэн учраас чи унасан. Бүх бурууг би өөр дээрээ аваад үүнийг чинь төлчихье. Харин намайг дагаад яв."

Энд байгаа бараг бүх хүмүүсийн амны зугаа баянаараа алдартай Ким Тэхён ийм өрөвч залуу юу? Эсвэл зүгээр намайг ашиглах гэж байна уу?

.........

Тэр өдөр түүний гэнэн цайлган баг зүүсэн занд нь итгэн дагаж явсан намайг хараал идэг.





Ocean of LiesWhere stories live. Discover now