2. Тусламж

128 13 0
                                    

"Ойлголоо илүү зүйл асуухгүй"

Би сэтгэл хөдлөлөө хэтэрхий ил гаргаснаас болсон уу, түүнд сонирхолгүй санагдсан ч юм уу арагш суудлаа налахдаа тэр ийн хэлээд нүдээ анин, инээгээгүй ч хацраа хонхойтол нь нүүрээ чангаллаа. Гадаад байдал нь яах аргагүй л хүүхэд шиг юм.

Удалгүй Хелиа эгч орж ирэн ойр зуурын зүйл ярьж, биднийг нэг нэгэндээ таалагдсаныг сонсоод хөл нь газар хүрэхгүй баярлана.

"Бид учрах тавилантай байжээ. Гален бодсончлон гайхалтай хүү юм."

Намайг төрсөн ээжээс минь ч илүү хайрлаж өгсөн асрагч эхийг аргадсаар аз жаргалтай царайлан багласан хувцсаа өрөөнөөс аван Адамын ганган машин луу тэргээ түрэн ойртож байлаа.

Цаашдын минь амьдрал энэ хүнээс шалтгаална. Энэ цэмцгэр бас баян эрээс.

Намайг машины өмнө тулан ирэхэд Адам түргэхэн хөдлөн чемоданыг минь арын суудалд эвтэйхэн байрлуулаад над руу гараа сунгав.

Яах гэж байгааг нь мэдэхгүй гар луу нь харахад л тэр ойлгосон бололтой гараа хурдхан татаад "Тусламж хэрэгтэй юу?"

Тусламж...
Машинд суухад хүртэл туслахыг хүсэх тэр өрөвдсөн сэтгэл...
Би өрөвдөлтэй харагдаж байгаа байх нь...

Би чангахан шиг толгой сэгсрээд машинд суухдаа өөрөө суучихаж чадна гэдгээ ширүүхэн хэлж орхив.

Тэргэнцэр дээрээс биеэ өргөн машины урд талын суудал руу шилжихэд Адам хэдийн жолоочийн суудалд суусан байлаа.

Би гүнзгий амьсгаа аваад бусдын тусламжгүй амьдарчихаж чадна гэдэгтээ бүрэн итгэн аяархан инээд алдчихав.

Адамын хоолой засах дуунд цочин нүд рүү нь эгцлэн харахдаа нүдээрээ дохиж байгаа зүгт нь харж машины гадаа тэргэнцэрээ мартчихаад л өөрөөрөө бахархан сууснаа анзаарах нь тэр.

"Тусламж хэрэгтэй юу" тэр яг түрүүний өнгө аясаараа мөртлөө инээх аядан хэлэхэд би толгой сэгсэрлээ.

Ичиж байна. Хөлний минь талаарх асуудал болгон дээр үхтлээ ичиж байна.

Яахаа мэдэхгүй хэрнээ л түүнээс тусламж авч өөрийгөө өрөвдөлтэй байдалд хийхийг хүссэнгүй.

"Хэрэггүй" намайг машины хаалгыг нээх гэтэл даанч түгжээтэй байлаа.

"Өрөвдөөгүй ээ. Үхэхдээ диваажинд очихын тулд буян үйлдэх хэрэгтэй"

Тэр машинаас буун шогшин гүйсээр тэргэнцэрийг минь эвлэгхэн эвхээд ачаандаа хийж бид тэндээс хөдлөв.

"А-Адам ноёнтоон..."

"Ааваа гэж дуудаач"

Намайг гайхахын дээдээр гайхаж бүлтийтэл харахад тэр уруулынхаа үзүүрийг өргөн инээмсэглээд 3 хуруугаа нэг нэгээр нь өргөн

"Нэгт. Би чамайг өргөж авсан
Хоёрт. Би чамаас ах
Гуравт. Бас би эрэгтэй. Ийм хүнийг ааваа гэж дууддаг юм"

Үнэхээр тоглоогүй мэт хэлэхэд нь галзуу гаж донтоны гарт орчихсон мэт санагдахдаа

"Солиорсон юм" гэх хоёр үг амнаас уначихлаа.

"Тоглосон юм. Ахаа гэж дуудаж байхгүй юу. Хөөрхөн дүү минь"

...

Түүний мэдрэмжгүй тоглоомуудыг сонссоор арай хийн нэг газар зогсоход байр нь бололтой 6 давхар орон сууцны өмнө ирсэн байв.

Адамын тусламжийг багахан аван машинаас буухдаа өөрийн мэдэлгүй инээмсэглэлээ.

Гален Ланстон ахин шинээр төрж байна.

Асрамжийн газар сайхан байсан л даа. Гэхдээ ийм сайхан байсан удаа нь үгүй.

Хоосон хоносон удаа байхгүй ч, цадталаа идсэн удаа бас л байхгүй.

Намайг хайрладаг хүмүүс байсан ч, онцгойлон нандигнах хүн нэгээхэн ч байгаагүй.

Эрхийг минь өгдөг байсан ч, эрх чөлөөг минь бол бүтэн олгож байгаагүй юмдаг.

Өмнөх Хелиа эгчийн энгэрт өссөн өнчин хүүгээс ялгаатай нь одоо би эрх чөлөөтэй, дэргэдээ намайг гэх хэн нэгэнтэй, жирийн л өсвөр насны хүү.

Адам намайг түрэн лифт рүү дөхөж явахдаа инээмсэглэсэн байгаа нь лифтний хаалганд тод томруун тусч байлаа.

"Сайхан байгаа биз. Шувуу шиг дүүлэн нисэх нь дээ Гален Сэнфорд."

Намайг гайхшруулж ханахгүй тэр залуу руу ахин харахад тэр өөрт нь инээхгүй үе гэж байдаггүй юм шиг л инээд алдан "Одооноос чи Сэнфорд гэр бүлийн гишүүн." хэмээнэ.

Тийм ээ. Гален Ланстон одоо байхгүй. Гален Сэнфорд үргэлжлүүлэн амьдрах болно.

Лифтэнд суун тэрээр 6 давхар дээр дараад бид чимээгүй хэдэн хормыг өнгөрөөв. Лифтний хаалга нээгдэж эхлэхэд тэр бөгтийн чихэнд минь ойртоод

"Гэр бүлийн шинэхэн гишүүн минь, хайрттай минь танилцахдаа бэлэн үү?"

---

Галены дүрд- Kim Sunoo /Enhypen/

Галены дүрд- Kim Sunoo /Enhypen/

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
GALENWhere stories live. Discover now