The rebirth.

12 2 0
                                    

2008 он.

"Хонгор минь"

Урт долгионтой үсээ арагш нь шидлэн ягаан уруулын будгаар уруулаа өнгөлсөөр алхах энэ эмэгтэйг тэд Жэсси гэдгээр нь сайн мэдэх билээ.

Модон шатаар дээш өгсөх явцдаа тэр энд тэндгүй хөглөрөх хувцаснуудыг өшигчиж байв. Түүний амьдрал нэгэн хэвийн санагдаж эхэлсэн нь хэзээнээс юм бол? Энэ улсад хөл тавьж буй арван таван настай жаахан охин байхдаа ийм зүйл мэдэрсэн бил үү?

"Мэдсэн юм аа"

Жэсси орон дээр нүцгэн хэвтэх залууг харсаар уртаас урт санаа алдах нь түүний урам хугарсан гэдгийг хангалттай илтгэж байсан юм. Охин.... Үгүй юм байна. Тэр одоо бүсгүй шүү дээ. Өрөөний хаалгыг хаасаар урагш алхах эмэгтэй энэ цэгт, яг энэ мөчид л бүх зүйлсийг дуусгах хэрэгтэй гэдгээ сайн гэгч нь ухаарсан ч зүрх нь өөр зүйлийг хэлэх аж. Яагаад ч юм, түүний цээж халуу шатан удалгүй хөндүүрлэж эхлэв. Жэсси иймэрхүү зүйл мэдрэхгүйг аль болох хичээдэг ч мэдрэмжээ хорьж дийлдэггүй юм. Гэтэл түүнд хайр дурлалаас илүү чухал зүйлс үй олноороо байгаа шүү дээ. Ердөө түүний оршихуйг үгүй хийсэн ганц залуугаас болоод өрөвдөлтэй царайлж болохгүй.

Жэсси саарал өнгийн орны буланд очин суугаад залуу эрийн хацрыг аяархан алгадан түүнийг сэрээхээр зэхнэ.

"Залуу минь, бос"

"Ирчхээ юу, хонгор минь"

Хацрыг нь илбэх залуулийн гар одоо ч эмэгтэйн зүрхийг булиглуулж орхих тэр үест Жэсси ийм зүйл мэдэрж болохүйгээ ахин өөртөө сануулав. Залуус түүнийг бус Жэсси залуусыг захирах учиртай шүү дээ. Хамгийн анх энэ салбарт хөл тавихдаа жаалхан охин байсан тэрээр "эрэгтэй хүмүүсийн өмнө сөхрөх ёсгүйгээ" өөртөө дахин дахин захисаар байсан юм.

Шалтгаан нь ахиад л эрэгтэй хүнээс болсон. Эрчүүд охидын зүрх сэтгэлийн сайн гэгч нь мэддэг юм шиг аашилдаг ч үнэн хэрэгтэй зүгээр л жаахан хүүхэд шиг улс. Эмэгтэй хүмүүс юунаас ч санаа зоволгүй мэдрэмжүүдээ ил гаргаж чаддаг бол эрчүүд үүнээс айдаг хулчгар амьтад. Тэгээд л тэд өөрсдийгөө хүчтэй, ухаантай, өнгө мөнгөтэй гэдгээ харуулахын тулд эмэгтэйчүүдий секс боол мэт үздэг юм. Ихэнх эрчүүдийн толгойд ердөө л спорт, секс, мөнгө, айдас гэсэн зүйлс л эргэлддэг хэрэг. Харин үүнийгээ халхлахад л эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэдэг.

Харин Жэсси энэ залууг өөр гэж бодсон билээ. Залуу түүнд айдсаа хэлж, сул дорой талаа харуулсан. Тэгээд л эмэгтэй өөрийгөө түүний занганд орж буйгаа ч анзаарах сөхөөгүй байхдаа түүнд өөрийн тал хэсгээ бэлэглэчихсэн ч бүсгүйн хүссэн шиг энэ бүхэн дуусаагүй нь тун тоогүй. 

"Би чиний хонгор байхаа больсон гэдгийг бид хоёулаа мэднэ"

Бүсгүйн сөөнгө хоолой аниргүй өрөөг дүүргэнэ. Тэр жаахан охин байх ахуйдаа энэ хоолойгоо үзэн яддаг байсан ч, нэг л өдөр орноосоо босоод "өөрийгөө хайрлаж эхлэхгүй бол өөр хэн нэгэн түүнийг хайрлахгүй"-г гэнэт ухаарсан хэрэг.

"Жэсс, хонгор минь алив ээ. Чиний бодсон шиг зүйл биш. Зүгээр л архи уучхаад-"

Залуу сандарсаар орноос өндийгөөд бүсгүйн нүд рүү найдвар тээсэн харцаар харав.

"Би өөрийгөө хянаж чаддаггүй хүмүүсийн үзэн яддаг. Тэгээд ч энд бидний бүхэн эцэслэж байна."

Тэгээд хоосон орон зай бүхнийг авч бүсгүйн зүрх ч тэрхэн хоромд үл цохилох шиг санагдсан аж. Жэсси одоог хэрнэ тэр байшингаас хэрхэн гарсанаа санадаггүйн дээр хоёр жилийн дурсамж хоёр өгүүлбэрт ч дуусаж болно гэдгийг ухаарсан нь түүний хувьд энэ мөч байв. Үүний сацуу тэрээр эрэгтэй гэсэн тодотголтой бүхэнд ахин итгэх хэрэггүйгээ ойлгон ахиад сахалтай, хүчтэй, хөрслөг бор аристай залуусийг нэг нүдээрээ ч харахгүй хэмээн шийдэв.

-

Өрөвдүүлж байсан хүн илүү хүчтэй болдог тухай чи сонсож байв уу? Одоо тэгвэл бид энэ түүхийг өчих гэж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу?

Энэ түүх ердөө л өрөвдүүлэхээс үхсэн нь дээр гэж боддог бүсгүйн тухай түүх юм.


***

Зохиол дээр гарах дүрүүдийн хоорондын хамаарал,зан чанар зэрэг нь бүгд зохиомол болно. Уг зохиол нь намтар байдлаар үргэлжлэх тул он цаг болоод байршил гэнэт шилжих боломжтой учир он цагийг сайтар анхааран уншина уу. 

Жэссигийн өсвөр наснаас эхлүүлээд бичигдэх учир нуршсан болон үйл явдлын тодорхойгүй байдал зэрэг зүйлс ихээр гарч магадгүй, тиймээс асуух зүйлс байвал дор бүр нь асуугаарай. 

Уг бичвэр миний оюун санаанаас гарч буй учир бодит амьдралтай холбохгүй байхыг ахин хүсье.

2022.08.04

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 04, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ice cold baby.Where stories live. Discover now