Би түүний гарыг холдуулан дээш бостол Сани чимээгүй гэгч нь буйдан дээрээ босож сууснаа надад юу ч хэлэлгүй хажуугаар минь бараг л мөрлөх нь холгүй зөрөн гарах нь тэр.. Арай тэр уурлачихаагүй биздээ?
Тоглоомын газрын эзэн ахад бөхийн баярласнаа хэлчихээд Сани араас хурдан гэгч нь гүйн гарсан ч тэр аль хэдийн алга болчихож. Надаар бурхан зүгээр л наадаж байгаа юм шиг л.. Хаврын тэнгэр ч ийм олон хувирахгүй тийм биз?
Утасаа гаргаж ирэн түүнлүү залгах ч мэдээж холбогдохгүй нь тодорхой.
"Үнэхээр амьдрал надаар тоглож дуусаагүй байх нь ээ?"
Түүний гэрлүү явах эсэхдээ эргэлзэн доороо эргэлдэж байснаа өөрийн л мэдэлгүй гэрийнх нь гадаа эргэлдэн зогсож байх шив.. Хаалганы урд нь очин хонхыг нь дарсан ч ямар ч хариу алга.. Магадгүй тэр гэртээ ирээгүй байх. Ингээд орхих нь зөв эсэхийг нь мэдэхгүй ч ядаж л тэр Сани болохоор Сан шиг тэнэг үйлдэл хийхгүй гэж найдаж байна..
"Өө Дами?"
Нэрийг минь дуудах зүгт харвал Саны ээж гартаа тор дүүрэн идэх зүйл барьчихсан зогсож байснаа надруу ойртож ирээд
"Ингэж таарах гэж"
Мэдээж түүнтэй ийм байдалтай таарчихсан болохоор Саны талаар хэлвэл тэр тийм ч их тоосон шинжгүй бид дотогш орон тэр надад байнга л зүгээрдээ хэмээн шивнэнэ.. Саны ээжтэй ийм удаан хамт байж үзээгүй болоод ч тэр үү түүнийг тийм ч их анзаарч байгаагүй юм байна. Тас хар урт үс болон ямар ч өө сэвгүй царай нь яг л Сан шиг юм гээч..
"Эцсийн эцэст би л буруутай болохоор"
Тэр цайгаа амандаа хүргэн урт гэгч нь амьсгаа аван надад хэлэх эсэхдээ эргэлзэж байгаа бололтой уруулаа зуун инээснээ
"Юу ч бишдээ. Ямартай ч бид Санид эмчилгээ хийлгэх хэрэгтэй"
Түүнтэй энэ талаар ярих хүн би биш болохоор ч тэр үү нэг л тухгүй санагдана.. Сани хэрвээ эмчлэгдвэл жинхэнэ Саны ааш хэнийх нь болохыг одоо хүртэл мэдэхгүй шүүдээ.. Тэгээд ч тийм зүйл болоосой гэж би хүсэхгүй байна.
"Сан холбогдвол хэлээрэй"
Түүнд бөхийн тэр газраас гармагцаа шууд л гэрийн зүг хурдан гэгч нь алхаж эхэллээ.. Гэнэт Санигийн өгч байсан тэмдэглэлийн дэвтэр бодогдсон учраас тэр шүүдээ.. Гэртээ ирмэгцээ л бүх юмаа онгичин дэвтрээ хайн хэдэн цаг болсон юм бүү мэд.. Орны хамгийн цаана байх буланд үзүүр нь гэрэлтэх шиг болоход баярласандаа бараг л нисчихсэнгүй!!
YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.