Миний хайртай Жүнмёны гэр бүлийн гэгээн валентины өдөр ийнхүү эхэлж байна. Би жил бүр л Валентинаар Жүнмёнд шоколад өгдөг юм. Ким захиралын гэр бүлийн хамгийн анхны валентины баяр.
АНУ дахь салбар нээгдэж Ким захирал ч сүүлийн долоо хоног завгүй ажиллана. Хайртай эхнэр хүүхдүүдэдээ очих бэлтгэлээ хийхээр бэлдэнэ. Би АНУ-д Жүнмёнтай уулзахаар ирсэн юм.
-Хөөх сайн уу? Миний хонгороо. Уулзалгүй удсан байна шүү. Чи хэзээ эхнэр хүүхэд рүүгээ явах юм бэ? гэж би асуулаа.
Жүнмён: Өө Бёол чи энд юу хийж байгаа юм?
Би:Юу хийхэв дээ Аирим хатагтайтай уулзах гэж ирсэн юм.
Жүнмён:Тийм үү? Нөхөртэйгөө жаргалтай байгаа биз дээ? Миний хайртай байсан Жихён сайн биз дээ?
Би: Мэдээж сайн байлгүй яахав. Гэхдээ тэр одоо чамтай холбоогүй хүн болсон. Дэргэд чинь хамт байх Жүхёндоо л санаа зов доо. Танай хүн чинь чамайг санаад байна лээ. Чи ер нь яахлаараа тэгж хайртай хүнээ 1 сар орчим холбоо барихгүй байж чаддаг байнаа.
Жүнмён: Миний нүдийг хар даа. Бүлтэрчихсэн байгаа биз дээ? Сүүлийн хэд хоног амжих гээд хичээж байна. Чи хурдан хариад эхнэрт минь сайн хань болоод байж бай.
Би: За яахав чамайг ирэхгүй бол би ёстой нээрээ болгоод өгнө шүү.
Жүнмён:Заза ойлголоо доо. Наашаа ойрт доо гэж хэлээд чихэнд минь юм шивнэлээ.
Энэ санааг нь мэдчихсэн би ч шууд Сөүл рүү нислээ. Жүхён намайг тосож авах бөгөөд зогсоо зайгүй шалгаана.
-Бёолаа Америкт манай хайртай уулзсан уу? Аирим хатагтай ямархуу байна?
Би:Хэн Жүнмёнтой уулзсан гэж. Уулзаагүй ээ. Харин Аирим хатагтай Жүнёон хоёр хүүхэдтэй болсон байна лээ. Одоогоор жирэмсэн болохоор хордлого өгөөд байгаа гэсэн.
Жүхён: Аргагүй дээ 17 жилийн өмнө жаахан байхдаа хүүхэд төрүүлсэн болохоор олон дахиад хүүхэдтэй болох гэж байгаа нь аз жаргалтай байгаагийн дохио. У Жихён ч том болжээ дээ.
Би:Тэр ч тийм шүү. Ингэхэд хоёулаа хамт дэлгүүр орох уу? Өнөөдөр валентиний баяр шүү дээ. Жүнмёнд юм авъя.
Жүхён:Тэгье дээ хэзээ ирэх нь мэдэхгүй ч тэр намайг үргэлж гайхшруулж чаддаг Ким захирал шүү дээ.
Би:Юу авах гэж байна даа?
Жүхён:Ороолт авч өгнө өнөөдөр гадаа их хүйтэн байна. Хэрвээ тэр өнөөдөр ирэх бол их л даарах байх. Өөр орчноос трж байгаа болохоор ханиад хүрвэл баларсан юм болно.

KAMU SEDANG MEMBACA
Ким Захирал
RomansaКим захирал бол хүн бүрийн хүсэл болсон сайхан эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ганц гэм нь ааш муутай тэр хэн нэгэнд ингэж сайхан хандаж байхыг харах өдөр ирдэг юм. Бэ нарийн бичиг ирснээс хойш захирал яагаад ч юм сайхан ханддаг болчихсон юм даа...