~2.14~

8 3 0
                                    

   "Байна уу? Чи өнөөдөр юу хийх гэж байна?"

    "Хаха мэдэхгүй юм даа. Яг одоо бол унтаж л өнгөрөөмөөр санагдаж байна. Хар өглөөгүүр залгачихаад юу асуугаад байгаа юм"

  " Яг үнэндээ хар өглөө гэж хэлэхэд хэт оройтсон цаг болж байна гэж бодохгүй байна уу?"

  "Айн? Хэд" Гэсээр цаг харахад аль хэдийн 9цаг өнгөрсөн байв. Сэрүүлгээ дараад унтчиж
"Зааза таслалаа, би унтчихаж ажлаасаа хоцрос нь" Гэсээр түүний үгийг ч сонсолгүй тасалчлаа.

Хар хурдаараа босон өөрийгөө бэлдэн ажилдаа явахаар яарлаа.

Хүмүүс өглөө сэрээд юунаас эрч хүчээ авдаг бол?
Бүтэн нойртой хоносон үедээ л өглөөг эрч хүчтэй сайхан эхлүүлдэг болов уу? Эсвэл нар яг л хорвоо дэлхийн хамаг баяр баяслыг өөртөө тээсээр мандах агшиныг хараад уу? Эсвэл бүүр дулаахан хөнжил тухтай орон дээрээ сайн нойр авсан үед үү? Мм бүр мөрөөдлийнхөө төлөө эрт сэрж байгаадаа угаасаа л эрч хүчтэй байдаг юм болов уу?

Мэдэхгүй юм даа. Миний хувьд эд нээх чухал санагдахгүй байна.

Надад тэр хүн байхад л болох юм шиг. Тэрний дуудлагаар өглөөг эхлүүлэх
Тэрний хоолойг сонсоод өнөөдрийг туулах
Тэрний инээмсэглэлийг төсөөлөн маргаашийг давах хүчтэй болдог.

Хорвоогийн хамгийн сайхан за бүр гайхалтай гэж хэлэхээр хоолойгоороо /тэр бүү хэл миний сонсох хамгийн дуртай/ "хайртай шүү" Гээд хэлэхэд нь л үүлтэй тэнгэр цэлмэж, миний мишээлт наран мандах мэт л байдаг.

Өглөө сэрснээсээ хойш л түүнийг завсар зайгүй бодно. Гэрээсээ хурдан гарч амжсан учраас ажлаас хоцрохгүй очих боломжтой зэргээ тооцон машинд суулаа.

Өнөөдөр...
Өнөөдөр чинь 2.14 шүү дээ. Өө бурхан минь. Төрсөн өдөр нь байж би яаж мартаж чадваа! Өглөө залгаж байхад нь тухтай ч ярилгүй тасалцан.

Утсаа гарган түүнрүү залгалаа гэвч тэр утсаа авсангүй. Би дахин хэд хэд залгасан ч огт авсангүй. Бага зэрэг түгшилттэй утсаа доош тавилаа.

Арай надад гомдсон юм биш биздээ? Эсвэл зүгээр завгүй байгаа байх гэж бодсоор ажил руу гаа хөдөллөө.

Би ажил дээр ирснээсээ хойш ч түүн рүү маш олон удаа залгахад тэр дахиад л авсангүй. Өглөөнөөс хойш нийтдээ 14 удаа залгасан байх утсаа харан санаа алдчихаад доош нь тавьлаа.

Төрсөн өдрөөр нь мэнд ч хүргэж амжаагүй юм сан. Тэрнийг гомдоосон байвал яах вэ? Гэсэн бодол намайг яг чулуугаар дарах шиг л боллоо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 18, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love collection Where stories live. Discover now