ХАРВАЖ БУЙ ОД.
Нэгдүгээр хэсэг: Тэр залуу.
________________________________________
2020 оны 1-р сарын-17
Байдаг л нэг өдөр. Хичээлээ тарчхаад сургуулийг ойролцоо байх нэгэн кафе-д очин өдөр бүр хичээлээ хийж суудаг юм. Яагаад ч юм тэндхийн кофе бусад газруудаас илүү өвөрмөц онцгой амттай. Амтанд нь дурлаад байнга шахуу авснаас болж бие минь тавгүйрхээд эхэлсэн гээд л бод.
Өнөөдөр ч бас хичээлээ хийхээр өнөөх кафег зорилоо. Гарцаар гаран явж байхад утас чичгэнэж эхлэв. Аваад харвал 'Jess' гэсэн байлаа.
"Сонсож байна. Жэсс."
"Бурхан минь гэж Хазел! Чи хаана байна аа?"
"Хичээлээ хийхээр явж байна."
"Ямар? Нөгөө нэг кафе юу?"
"Яг тийм. Асуудал гараа юу?"
"Үгүй ээ. Зүгээр л чамайг үдэшлэгт авч явах гэж байсан юм."
"За хэрэггүй дээ. Би хичээлээ хийнэ."
"Бурхан минь гэж! Хазел. Хааяа ч болов номоос өөр зүйл сонирхооч дээ!"
Би түүний үгийг сонссон дариудаа нүдээ эргэлдүүлэн "Би номоос өөр зүйл сонирхдог Жэсс."
"Тийм гэж үү?"
"Тийм ээ. Би бүжиглэх дуртай. За за, өөр зүйлгүй бол тасаллаа шүү."
"Тэг дээ."
Жэсс буюу Жэсси ангидаа нөхөрлөдөг цор ганц дотны найз минь байгаа юм. Бид нэг тэнхимийнх. Тэр үдэшлэгт дэндүү дуртай нэгэн. Хаана үдэшлэг болж байна тэнд явж л байдаг. Гэсэн ч хичээлээ хийгээд амжуулчихдаг. Би яг яаж, ямар заваараа хийгээд байдгийг нь ерөөсөө ойлгодоггүй.
Явсаар кафен хаалгыг нээн ороход хамгаас дуртай үнэр минь сэн хийн үнэртэнэ. Жигнэмэг, латте захиалчхаад байнга суудаг сандал дээрээ очин суулаа. Тэгээд цүнхнээсээ хичээлд хэрэгтэй гэсэн бүхнээ гаргаж тавьчхаад хэсэг гадаах орчныг ажив.
YOU ARE READING
Étoile Filante 『yjh』
RomanceШунан дурламаар энэ хайр биднийг хаа хүргэх бол? ||YOON JAEHYUK FANFICTION||