Яг гурван цагт хөхөөтэй цаг дуугархад би сэрдэг зуршилтай. Зүгээр л орон дээрээ хэсэг гөлрөн суудаг бөгөөд чимээ чагнаж байгаад буцаад унтдаг.
Магадгүй ядуусын хороололд байхад сурсан дадал биз.
==========================
Аав гэртээ ирэх үеэр ээж бид хоёр сэрүүн байж унттал нь бие биенээ тэвэрч суудаг байсан юм.
Тэр ирэх бүрдээ найзуудтайгаа луйвардсан мөнгөө "хүртчихсэн" орж ирдэг байлаа.
Эмэг эхийнхээ эвдэрхий байшинд хоносон тэр шөнө байшинд минь гал авалзаж хөгшин эцэг минь түлэгдэж үхсэн.
Хотын захын жижигхэн хороололд иймэрхүү хэрэг олноор гарах бөгөөд хэн ч тоохгүй орхино.
Эцгийг минь Craig Park гэдэг байлаа. Мөрийтэй тоглогч, халуухан ази залуу гэдгээр нь "мухар гудамж"-ныхан анддаггүй байж билээ.
Ээж минь түүний тавьсан олон мянган долларын өрөнд унаж муу нэртэй гудамд ажиллах болов.
Тайчиж, өрөөнд үйлчилнэ. Энэ талаар арван дөрөв хүртлээ мэддэггүй байж билээ.
Цэвэр ариухнаараа байсан эх минь биеэ бузарлаж тэрхүү өрийг дарсан ч аль хэдийн сэтгэлийн гүндээ байсан сайхан мөрөөдлөө хаясан байсан тул ердөө амар ажил хийж мөнгө олохоор шийдсэн.
Би сургуулийнхаа бүтэхгүй хүүхдүүдэд дээрэлхүүлдэг ази хүү байлаа. Тэдний багахан зараалд гүйхээр "мухар гудамж" руу анх удаа зүглэсэн юм.
Амьдралдаа анх удаа ээжээсээ ичсэн тэр өдөр. Хэн нэгэн залуугын дор орь дуу тавих эх минь үзээрийн муухай харагдаж билээ. Анх удаагаа эхийгээ үзэн ядаж бас өрөвдөв. Анх удаа үхэхийг хүссэн өдөр минь бороо шаагисан бүгчим зуны шөнө байв.
Яагаад ч юм ирээдүйд илүү муу өдөр хүлээж байгааг мэдэрж билээ. Энэ зовлонт өдрийг зөгнөсөн бололтой.
1957 оны 9-р сарын 25
Хүндэтгэсэн: James Waytt
YOU ARE READING
𝐁𝐔𝐑𝐍 𝐇𝐎𝐔𝐒𝐄
Fanfiction[SHORT-STORY] Ноён Ким-ийн гэрт 2 удаа гал гарав. Эхний галд азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй ч хоёрдох галд гэрийн эзэн Ким өртөж нас нөгчив. Гал сөнөөгчдын дүн шинжилгээгээр хэргээр тавьсан гал хэмээн дүгнэв. Сэжиглэгдэж буй хүмүүс: -Хадагтай Ким...