Анх удаагаа л

21 1 0
                                    

          Зуны аагим халуун байсныг л тод санадаг. Үүрийн таван жингээс эхлээд доторх минь хоосорж байсан тэр өдрийн гол дүр нь би байсан гэдгээ ердөө саяхан л олж мэдсэн. Тэгээд л итгэж чадахгүй аргаа ядаж байсан байх. Аргагүй л юм. Арав биш хорин жил халамжилсан хайрыг тавьж явуулах том давааны урд гэнэт ирж зогсоод өөрийнхөө бие цогцсонд айдас төрүүлж байсан юм чинь яаж эрүүл хүн шиг амьдрах билээ. Харин ч энэ зэрэгтээ тэссэн өөртөө сайн байна гэдэг үгийг өдөр бүр хэлмээр болсон юм. Тийм ээ хэлэх гэсэн санаа минь энэ. Би амьдралаа алдсан юм. Өөртөө байсан хэмжээлшгүй их хайр, хэтэрхий тансаг амьдралаа алдсан юм. Алдсан амьдралын минь зүрх зогссон тэр зунаас эхлээд өдөр бүр хахир өвлийн жавар мэт санагдаж, хоолойн дээр тулсан үг бүр гарж ирэхийг хүсэхгүй байсны дээр хүн бүр надад утга учир өгөхөө больсон юм. Үхэлд татагтаж байснаа ч нууж чадаагүй. Урьд өмнө нь инээдэг байсан тэр өөрийгөө хайгаад ч олоогүй. Жинхэнэ хэн ч биш сүнсгүй амьд цогцос болсон тэр зун. Тэр зуныг хараал идээсэй гэж дотроо хэдэнтээ хэллээ ч дахиад цохилохгүй зүрх дахиж олдохгүй салхинд дэрвэж яваа бие л бодогдох тул нөгөөх үгээ залгиад өнгөрнө. Энэ мэтээр өөртөө харуулсан дурсамж, нулимс хэдэн өдөр бүр хэдэн сар өнгөрснийг лав би анзаараагүй. Гэхдээ нэг л мэдэхэд нэг зун, нэг намар, бас нэг өвөл өнгөрчихсөн байна. Одоо ч би итгэж чадах өдөр бага ч өмнөхөө бодвол буруутгахаа байсан...
Буруутгал гэхээр уншигч таньд юу төрснийг мэдэхгүй ч миний хувьд унтахаас ч дур гутаж, идэхээсээ ч ой гутаж байсан юм. Тэр хүн байхгүй байхад чи яагаад идэж, унтаж, амьсгалж чадаж байна? Гэж өөрөөсөө асуугаад хариултандаа амаа таглуулж байсан өөртөө үнэхээр байж боломгүй ихээр хараал тавьж байсан тэр л өдрүүд. Үнэхээр тэснэ гэхэд ингэж тэснэ гэж юу байхав гэдэг л үг орчны хүмүүсээс мэр сэр сонсогдоно. Гунигаа дийлэхээ байхаар нулимс надад туслана, Бодлоо дийлэхээ байхаар сэтгэл минь өөрөө өвдөж намайг аргадана. Аймшигтай гэдэг үгээр өөрийгөө орлуулахад бараг хилсдэхгүй болсон байсан юм. Тэр үе дэргэд байсан хүн за бараг тоотой хэдэн л зоригтой хүн байсан. Турж эцээд хоол орохоосоо нэгэнт өнгөрсөн атирладсан өт шиг намайг хараад зогсох хүн, юу ч болоогүй өдрийн дундад гэнэт инээд тодруулж удалгүй уйлж, хэсэг хугацаа өнгөрөхөд галзуурсан аятай орилж бачимдах намайг хараад зогсох хүн, тийм хүн үнэндээ их биш. Харин садангийн минь нас чацуу шахуу залуугийн минь хэлсэн үг тэр бүдэг бадаг өдөрт тодоор үлдсэн юм. Нэг өдөр яг л өмнөх шигээ эхлэсэн ч тэр өдрийн төгсгөлд анх удаагаа би жинхнээсээ инээсэн. Тэр залуугийн ачаар шүү. Дэргэд минь хүн суухаасаа ч зайлсхийж байхад ирж суучихаад:
~Арчаагүй харагдчихлаа. Миний мэддэг тэр хүн хаана байна? Юу ч болсон тэсээд урдаас хараад бүх зүйл зүгээр гээд хэлчихдэг тэр хүн ийм болчихно гэж үгүй ээ би ч их олон зүйл үзэж байгаа бололтой гэсэн юм. Хариу хэлэхийг хүссэн ч хоолой давж үг гарахгүй байсан ч дотроо бол байхгүй, дахиж хэзээ ч байхгүй байна гэж хэлж хэвтсэнийг мэдсэн үү яасан, чадахгүй гэж бодоод л бай! Чи л зовно, бүр зовоод эхэлчихсэн байдаг. Дахиад надаас ийм үг сонсож насан туршдаа надаар буруутгуулж амьдармааргүй байвал бос! Хэн чамд ингээд хэвтэх эрх өгчихсөн юм. Гашуудал чинь дуусчихсан байна ганц өдрийн өмнөөс ч болов өөрийгөө цэгцэлж ав гэх зэрэг хурц үгсээр илэн далангүй дуу алдсан юм. Хажууд байсан гэрийн хүмүүс гайхаж гүйцсэн. Бараг л үг дуугардаггүй тэр хүү гэнэт надад үг хэлж бүр хэлсэн үг бүр нь үнэн байсан болоод ч тэр үү. Бүгд гайхсан ч бахархсан нүдээр бидний харилцан яриаг ажиж суусан юм.Тийм ээ аргадуулсан биш ч би боссон. Тэгээд хоол идэж амтгүй ч аяга цай уугаад өдөржингөө гадуур хамтдаа алхсан. Тал нутаг уулсын налууд сүндэрлэх шугуйн гүнийг хараад уулын энгэр хярлаад ямар ч тэнхэлгүй бие түүнийг түшиж ядан суухад нөгөөх хүү:
Чи ийм зүйлсийг нүдээрээ харж байна. Энэ түүний өдөр бүр хардаг байсан тэр л газар. Чи энд байна. Тэр хүн ч энд байна. Чи тэр хүний цохилох зүрх нь амьдрах туйлын хүсэл нь байсан шүү дээ. Тийм болохоор одоо байгаадаа дасаж эхэл. Чи ганцаараа алдчихаагүй бид бүгд өнөр гэрийнхээ голомтыг сахисан ноён нуруугаа алдсан. Гол нь чамд тэр хүнээс салгаж үлдсэн дурсамж дараа нь бодох өдрийн олон бодол бий. Тэнд чинь хүртэл чамтай байна. Тийм азтай байж ингэж хэвтэх эрхгүй гэсэн юм шүү "ойлгоорой" гэж хэлээд инээсэн юм. Удтал суугаад нар жаргахыг хараад буух гэтэл:
-Чи санадаг уу? Хэцүү зүйл тохиовол тэнгэр өөд харж зогсоод хөөе өөдгүй амьтан минь гээд бүх уураа гаргаж хаяарай гэсэн үгийг нь гэж хэлээд тэнгэр ширтэж хэсэг зогсов. Би ч мөн тэр өөд хараад Анх удаагаа шүү. Тийм зүйлсийн дараа лав анх удаа:
~Та сайн сууж байгаа биздээ? Уучлаарай одооноос амьдарсан шиг амьдарна. Та туслана биздээ? гээд инээсэн юм. Тэгээд л би тэр өдрийг мартаж чадахгүй өнгөрсөн хэрэг. Харин тэрнээс өмнөх өдөр түүний дараах өдрүүдийн бодол хэссэн олон үг бүдэг л байгаа. Хахир зуны надаас салгаж авсан зүрх тэр өдрөөс эхлээд л өдөр бүрийн гол дүрээрээ намайг урьж оролцон тоглосон хүн бүрээ өөрөөсөө түлхэхээр л бичигдсэн зохиол байсан. Харамсалтай ч би гол дүрээ сайн гаргасан харин оролцсон олны хэсгээ дутуу үнэлсэн зүрх нь амьдрахыг хүссэн нэгэн...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 04, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Түүнгүй амьдарсан миньWhere stories live. Discover now