***
Амьдрал сайхан биш гэж үү?
Хайр гайхалтай биш гэж үү?
Халамж хамгийн гоё нь биш гэж үү?Мэдээж!Зөв хүнтэйгээ л хамт байвал энэ бүгд үнэхээр гайхамшигтай!
Гэхдээ миний зөв хүн хараахан намайг олоогүй л байгаа...
Магадгүй олоход хэтэрхий эрт байгаа юм болов уу?Уг нь эрт олчихвол илүү удаан хамтдаа жаргалтай байх юм биш үү?Хурдхан л олчих юмсан...4 жил...4 жил нэг хүнийг өнчин хайраар хайралсан ч тэр их хайраас ганцхан хувийг нь ч эргүүлж авч чадсангүй...
Жонвон: Луна яа~ Дахиад юу бодоод суучихав даа?
Би: Зүгээр л...Жонвон аа.
Жонвон: Яасан?
Би: Надтай үерхэх үү?
Жонвон: ...
Тийм гэхийн аргагүй тэнэг царай гаргасанд инээхгүй байж чадсангүй.Хөөрхий Жонвон минь намайг Жэбомтой нийлүүлэх гэж их үзсэн дээ...
Кан Жэбом...дөрөвийн дөрвөн жил намайг ганц ч нүдээрээ тоож хараагүй хөлдүү төмс!
Би: Хха юу вэ?Тоглож байнаа!Ямар инээдтэй царай гаргадаг юм бэ!
Жонвон: Хэхэ хэ~
Би: Гэхдээ Жонвон аа,Хоёулаа жинхнээсээ үерхчих юм уу?
Жонвон: ххэ~ тоглоод л...
Би: Энэ удаад жинхнээсээ шүү.
Жонвон: Орой чатаар хариултаа хэлье.
Дахиад тэнэг царайг нь харж шоолох гээд худлаа хэлсэн чинь...Энэ одоо юу вэ?
-
_Би: Аа~~~ Би яах вэ???
Сонми: Юуны чинь яах вэ!Зөвшөөрвөл шууд л үерхэх хэрэгтэй Жонвон царайлаг,сайн сурдаг,бас үнэхээр их халамжтай!
Би: Заза Жонвон зөвшөөрөхгүй байх аа тэ?Миёнд сайн юм шиг байсан.
Миён: Хөөе намайг битгий оролцуул надад миний бяцхан Ники байгаа.
Сонми: Гэчихжээ,доод ангийн бацааны араас гүйгээд ич ич.
Миён: Зсс,удахгүй минийх болох юм байгаан.
Арим: Хайруудаа~ хайр нь ирлээ~
Би: Энэ одоо яацын?
Сонми: Хавар хавар.
Миён: Хамаг амьтны хаврын синдром эхэлцэн алж байнаа...
Арим: Хайр дагуулж хаврын улирал ирэв үү?~~~
Сонми: Хавар хурдан дуусаасай...
Хэдэн найзуудтайгаа эргүүтэж байх хойгуур утсанд зурвас ирчихсэн байлаа.Миён Сонми хоёр утас булааж авчихаад л юм бичээд байгаа бололтой.
За энэ хоёр хэнтэйгээ юу л бичив гэж бодоод тийм ч им тоогоогүй минь миний алдаа байсан юм.Дараа нь утасаа аваад хартал.
Хэнээс: Жонвон🙆♀️💗
-Хариултаа хэлэх үү?
-за.
-Уг нь болж л байна л даа.
-гэхдээ чи аймар харамч байх юм шиг санагдаад байх юм.
-за боливол болио.
-зазаза.
-Тэгвэл одооноос чи миний найз охин шүү!
"Хогын Жонвон" таны дуудах нэрийг "👰♀️ 💖" болгож өөрчиллөө.
Та "хогын Жонвон"-ы дуудах нэрийг "🙆♀️💟" болгож өөрчиллөө.
Би: Хөөе!Хоёр дурак минь ямар элийгээ хийчихээв!
Миён: Хөлдүү чамд халамжтай залуу л олж өглөө яасан?
Сонми: Жонвон халамжтай гэхдээ бас үнэхээр их хартай.
Миён: Өмнө нь Вонёнтой үерхэж байхдаа аймар харддаг байсан.
Сонми: Хөөе одоо Луна Жонвонтой үерхэж байгаа битгий Вонёныг дурсаад бай!
Би: Тэр хамаагүэ!Би одоо энийг чинь яах юм? Тоглоом байсан шүү гэж бичлээ шүү.
Миён: Бага тэнэгтээрэй! Тэгвэл наад Жонвон чинь хэсэг эморно шүү!
Би: Надад сайн биш юм чинь эморохгүэ!
Сонми: Сайн ч юм билүү чи яаж мэдэж байгаа юм?!
Би: Ахх...Заза юу ч гэсэн түрдээ азнаад байж байя.Жэбомыг мартчих ч юм билүү.
Арим: Хөөе²,нэг хүнийг мартах гэж өөр хүнийг ашиглах чинь үнэхээр адгийн үйлдэл шүү!
Сонми: Арим л хэлж байгаа болохоос үнэн шүү...
Арим: Хөөе би хэлэхээр яачихаад байгаа юм?!
Би: Хөөе²,хүнийг ийм байдалд оруулсан бол ядах нь ээ битгий хэрэлдэцгээ!
Миён: За уучлаарай даа...
Би: Өө бацаануудаа авах цаг болчихож.Явлаа шүү.
YOU ARE READING
THE PATHS CONNECTED ||Completed||
Short StoryДүүгийнхээ найзад дурлах зүгээр үү? "МЭДЭЭЖ!" Насны зөрүүтэй залуутай болзоод дэмий ч гэлээ тэр залуу чинь царайлаг бол...НАЙРААД АВ ОХИН МИНЬ!