[MORNING GLORY]
Part 01.
Ipomoea nil
(L.) Roth, 1797.
"Вивьен"
"Хурдлаж болохгүй нь уу.."
Ээжийн багахан уцаарлангуй хэлсэн өгүүлбэр хаалганы гаднаас тод гэгч нь дуулдана. Удсанчгүй үүний араас өндөр өсгийтийн алхах цолгиун дуу тодхон гарах нь тэр. Уг дууны өнгөнөөс бас болоогүй хүчтэй алхаагаар нь би түүнийг өнөөдрийн цэнгүүнд явах дургүй байгааг нь гадарлаж эхэлсэн юм.
Хэдий нүдээр хараагүй байгаа ч гэлээ ээж цаг ямагт үзэсгэлэнтэй байдаг шигээ гоёмсог даашинз өмсчихсөн мөн түүнтэйгээ дүүцэж очихуйц үнэт эдлэлээр өөрийгөө гоёчихсон намайг гарч очихыг хүлээгээд элгэндээ гараа тэвэрчихсэн дээр нь нэмээд хөмсөгөө нумруулаад зогсож байгаа байх.
Дахиж нэмж хүлээлгээд явах замын турш тухгүй явахыг хүсээгүй болохоор үйлчлэгч эгчийн чихэнд минь зүүх гэж байсан Bvlgari-гын ээмгийг гараас нь булаах нь холгүй аван хаалгаар гарлаа.
Өмссөн өсгийт минь гэрийн хивсэнд шигдэж алхахад хэцүү байсан ч гэлээ уначихгүйг хичээн мэрийсээр хоёр давхараас буухад миний таамаглал биелэлээ олж ээж тас хар өнгийн хамбан урт даашинз өмсчихсөн түүн дээрээ төгс зохицохоор үсээ дээш шуусан байх аж.
Хун мэт цагаан хүзүүнд нь нэн ховор тохиолдолд гаргаж ирж зүүдэг бусдаар бол манай гэрийн хамгаалалт өндөр нууц өрөөнд хадгалаатай байдаг очир-эрдэнийн зүүлт гялалзах агаад өнөөх зүүлтийг нь дүү минь янзалж өгсөн шигээ тэд хоорондоо ярилцаж байв.
Үүд рүү дөхөн очиход ээж өнөө оройн цэнгүүн дээр удахгүй гэдгээ тэрэнд хэлж харин дүү минь ээжид гайхалтай олон зураг авхуулаарай гэж захиж байсан юм.
YOU ARE READING
에두아르: 𝐌𝐎𝐑𝐍𝐈𝐍𝐆 𝐆𝐋𝐎𝐑𝐘
Fanfiction✦「 Яагаад тэгэж ихээр үзэн яддаг гэдгийг нь мэдэхгүй ч харин яагаад хайрлахгүй вэ гэдгийг нь хамгийн сайн мэдэх нэгэн. Тэр бол өрөвдөлтэй ч гэлээ би юм...」✦