Уруулаа цорвойлгон, ууртайгаар хүүхэлдэй үзэх Юнги үе үехэн толиныхоо өмнө эргэлдэх Намжүүныг харна.
Уг нь хамт энэ үдэшлэгт явж болох ч Намжүүн хамт явах талаар ам нээгээгүйд бардам зандаа хөтлөгдөн чимээгүй бухимдана.
Ягаан цамцан дээрээ зангиа тохируулах гэж нилээн үзээд зангиагүй явахаар шийдсэн Намжүүн Юнги дээр очив.
Юнгиг тэврээд үсийг нь үнэрлэнэ.
"Яагаад уурлачихсан юм~"
Юнги мэдэхгүй байгаад нь бүр ч уурлав.
"Мэдэхгүй ээ, мэдэхгүй!"
Хоёр гараа зөрүүлж тэврээд зурагтаа ширтэнэ.
Намжүүн инээгээд хажууд нь суун мөрөөр нь тэвэрлээ.
"Хамт явмаар байгаа юм уу?"
Юнги ширэв татаад "Үгүй!" гэв.
Намжүүн гараа доошлуулан бэлхүүс дээр аваачаад эрхий хуруугаараа илнэ.
"Тэгээд.. юунд бухимдана вэ~"
Юнги нүдээ онийлгон хараад " Үнэн гэвэл.."
Намжүүн гайхан " Үнэн гэвэл..?" гээд Юнгиг юу гэхийг хүлээнэ.
"Чи арай л царайлаг байна аа! Жаахан царай муутай төрж болоогүй юм уу?! Яаж ийм царайлаг чамайг ганцааранг чинь явуулах юм бэ~!!"
Бяцхан хөмсөгөө зангидан эрхлэх Юнгиг хараад Намжүүн хайраар бялхан инээмсэглэнэ.
"Явахаа больчих уу?"
"Аав чинь очихгүй бол яг үсийг чинь хусах байхдаа.. явах хэрэгтэй!"
"Тэгвэл? Яах уу? Намайг хулгайлчихвал чи яана?"
"Болохгүй нь! Би л чамайг хамгаалах хэрэгтэй юм байна!"
Намхан Юнги шийдэмгий хараад Намжүүныг юм хэлэхийг хүлээх мэт суув.
Намжүүн толгой дохиод " Эрхэм хамгаалагч минь надтай хамт үдэшлэгт явж хэтэрхий царайлаг намайг хамгаалаач!" хэмээн баруун гараа зүрхэн дээрээ тавиад хагас бөхийнө.
Юнги хүссэн хариултаа сонсоод жаахан хүүхэд чихэр авах шиг л баярлан инээгээд өрөө рүүгээ гүйв.
"Хэзээ том болно оо, миний үр~"
Намжүүн араас нь харж амандаа бувтнасаар ширтэнэ.
Бас гуйлгахгүй л бол явахгүй гэнэ шүү, Юнги.
GRAMMY-гийн хувцас нь бүр хөөрхөн харагдаад ккк.
3 шип (+) агуулсан хэсгээс гадна хоёр бүлгийн дараа дуусгана аа.
10-15 хэсэг гэж төлөвлөж байсан юм, тэр 3 (+) хэсэг бол special ххэ. Хайрлаарай~🌟
𝔱𝔞𝔢𝔪𝔲
YOU ARE READING
Sweetypie~ | NamGi [ COMP ]
NouvellesГүнж найз залуутай залуугийн богино түүхүүд~ | KNJ×MYG | Started: 22,03,26 Ended: 22,04,09 Credits to Taemu-