1

1K 126 5
                                    

-Тэгээд үнэхээр итгэлтэй байна уу? Гэхэд нь би түүний гарыг атган мөрөн дээр нь хүчтэй цохиод

-Надад итгэ! Хэмээн нүдээ ирмэнэ.

Тэр залуу надад бүх мэдээлэлээ өгөн

-Яг одоо хэрэгтэй шдээ?

Би суудлаасаа босон-Юу вэ! Тэгээд эрт хэлээчээ! Төлбөр чинь ч нэмэгдэнэ шүү! Гэсээр цамцаа хурдан гэгч нь тайлж эхэлтэл тэр залуу толгой дохин нүдээ дарах хэрнээ хурууныхаа завсраар харж байгааг нь мэдэж байлаа.

Би ч нүдээ онийлгосоор
-Хөөе ахаа мэдэгдээд байна гэтэл тэр хоолойгоо засан буруу тийш харахад нь бушуухан хувцасаа сольж өмсчихөөд түүнрүү инээмсэглэн

-Болчихлоо!

Тэр ахлах сургуулийн хувцас өмссөн надруу их л сонин харснаа

-Арай биш байна уу? Гэхэд нь хурдан гэгч нь толгойгоо сэгсрэн түүний гарнаас зуураад

-Үгүй ээ маньдаа итгэ! Би жүжиглэхдээ бүр сайн гэтэл тэр дуртай дургүй суудлаасаа босон бид түүний гэр бүлийн уулзалтанд хүрэлцэн ирлээ.

Зиа Ина минь хэн гэдгээ үзүүлээд өг! Гэсээр дотогш ормогцоо л чанга дуугаар

-Еэээ~~~ сайн байцгаана уу? Гэтэл тэдний харц яг л хүсэн хүлээж байсан шиг минь байгаад өөрийн эрхгүй инээд хүрнэ..

-Хайртаа! Жоохон тайван бай! Гэсээр тэр залуу надад суудал тавьж өгөхөд нь суудалдаа суун урдаас минь жигшин харах эцэг эх гэдэг хүнлүү толгой дохин

-Яасан? Би хэтэрхий хөөрхөн байна уу? Гэтэл тэд худлаа инээлдэн толгой дохино..

-Ахлах сургуулийн хүүхэд олдоо юу?

Тэр залуугын аав нь үнэхээр шудрага хүн юм гээч? Тэр залуу надруу харцаараа дохин би ч ширээ хоёр гараараа тулан инээгээд

-Ахлах сургуулийнх гэхээрээ яаху? Би секси байж чадахгүй гэж бодоо юу? Гэсээр нэг хөлөө сандал дээрээ тавин хөлөө дагуулан гараараа илбэж байтал тэр залуу миний араас тэврэн

-Боль л доо! Ингээд байхаар чинь би биеэ барьж чадахгүй байна шдээ! Хэмээн хэн ч харсан худлаа жүжиглэж эхлэв... Ахх тэнэг амьтан! Хамаг юм баллах нь!

Түүний аав ээж бидэнлүү харсаар л.. Амаргүй хүмүүс байхнээ?

Би халаасанд байх утасаа гаргаж ирэн чихэндээ наагаад

-Юу? Аан найз нь нөхөр болох хүнийхээ ээж аавтай нь уулзаад байж байна. Мэдээжшдээ ууна иднэ. Хөөрхөн ах нар байвал бид хоёрын амьдралд ч гэсэн хэрэгтэйшдээ! Хэмээн тэр залуугын зангианаас татан өөрлүүгээ ойртуултал тэр ч худлаа инээн толгой дохино.

CHECKMATEWhere stories live. Discover now