2

404 95 4
                                    

-Ээ цагдаа ахаа та намайг гаргачих л даа! 8цагт хийх ажилтай байхгүй юу гэтэл тэр ах надаас нилээн залхсан царай гарган сонин хуйлснаа

-Би хэлээд байна шдээ! Чи Ёнжүн өмгөөлөгчтэй цуг ирсэн болохоор чамайг гэмгүй байсан ч явуулж чадахгүй ээ гэж!

-Эээ! Тэр хүнийг андуурсан нь миний буруу ч энэ арай дэндүү биш гэжүү? Гэсээр хоёр гарыг минь гавалсан гараа өргөн түүнлүү харуултал тэр ч надруу өрөвдсөн харцаар харснаа

-Гэхдээ л болохгүй ээ!

Окэе. Одоо зүгээр л жүжиглэх хэрэгтэй бололтой. Юуны тулд шилдэг жүжигчин билээ дээ!? Ина минь чаддаг л зүйлээ хийцгээе гэсээр царайгаа ярвайлган дуу алдтал тэр цагдаа ах их л сандарсан болтой надруу дөхөж ирэх нь тэр..

-Ахаа үхлээ!

Хэмээн чанга орилон түүний өмднөөс зуураад автал тэр үүнийг тоосон ч шинжгүй миний мөрнөөс сэгсрэн зүгээр эсэхийг асууна. Ингээд гарт орох шивдээ? Хэмээн ёжтой инээчихээд түүний өмдөнд зүүгдээтэй байх түлхүүрийг гартаа оруулан зангианаас нь татан

-Та хүүхэдтэй юу?

Тэр ах гайхсан мэт царай гаргаснаа ичиж байгаа бололтой чих нь улайн

-Нэг байгаа..

Уучлаарай.. ингэхгүй л бол би дахиж тэр хүнтэй таарахаас ч айж байна! Ёнжүн гэдэг хүнтэй дахиж уулзахгүйн төлөө ганц удаа л муу юм хийчихэе.

-Ашгүйдээ! Гэсээр гавтай гараа хамаг хүчээрээ дээшлүүлэн түүний эмзэгхэн газарлуу цохьтол тэр ахын нүүр улайн нөгөөдхөө дарсаар доош сөхрөх бөгөөд би ч сандарсандаа түүний духан дээр үнсэн

-Уучлаарай ахаа! Хэмээн түүний хажуугаар зөрөн гүйлээ... Үнэхээр бүтнэ гэж бодсонгүй шүү! Эргэж ч харалгүй хотын гудмаар гүйн инээсээр! Түүний царай нүдэнд харагдаад болж өгсөнгүй. Өдий хүртэл өөрийгөө ийм муу зүйл хийнэ гэж бодож байгаагүй болохоор сэтгэл сэргэж байх чинь вэ?

-Яааа! Хэмээн чанга орилсоор гэрийн гадна амьсгаатсан амьтан ирвэл хамтран амьдрагч найз минь миний хоолойг таньсан мэт л нүүрэндээ маск зүүчихсэн

-Ямар галзуу нь орилоод байгаа юм бол гэсэн гарцаагүй чи.. гэснээ миний гавтай гарыг харснаа уулга алдан

-Чи хүн алчихаа юу? Би чамд хэлсэн шдээ наад сахилгагүй зангаа тат гээд байхад! Хэмээн хажууд үглэсээр! Би ч түүний хажуугаар зөрөн гэртээ ороод цагдаа ахаас туусан түлхүүрээ амандаа зуун гаваа тайлах гэж оролдоно.

CHECKMATEWhere stories live. Discover now