"Яагаад! чи яагаад надад ингэж хандаж байгаа юмбэ" гэсээр нөгөө ах газар сөхрөн суун уйлагнах бөгөөд би ч хурдан гэгч нь түүнд бөхийн ярвайсаар
"Уучлаарай ахаа! Би ч бас хулхидуулчхаад байна"
3жил энэ бизнесийг хийж байх явцад өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй юмсан. Яг л ид шид тохиочихсон юмшиг Ёнжүн гэх хүнтэй таарснаас хойш бүх зүйл бүтэмжгүй болоод байна!! Тэр яг л сахиусан тэнгэр шиг харагддаг хэрнээ чөтгөрийн зангаа нуудаг тийм л хүн бололтой. Анхнаасаа түүний аура надад ойртоод үзээрэй гэж байгаа юм шиг л байсан юмсан! Ина минь дээ зөн совингоо дагаад тэр өдөр тэр хүсэлтийг цуцлах л хэрэгтэй байж!
"Өө нээрээ би энэ шалдан зургийг чинь устгалаа шүү! баримттай хараарай" гэтэл тэр гэнэт л хачин царай гарган надаас дальдчингаа шалдан биш нүцгэн гэлдээ хэмээн амандаа бувтнах нь сайн сонсогдоно... Би ч уруулаа жимийн инээхгүйг хичээн түүний зургийг нүдэн дээр нь устгачхаад дахин нэг бөхийн уучлалт гуйсаар хаалгаа хүчтэй түлхэн онгойлгохдоо хэн нэгнийг цохьчих шиг хаалга буцан надруу ирэхтэй зэрэгцэн чанга дуу гарах нь тэр..
"Яааа!"
Эрэгтэй хүний өвдөлтдөө дуу алдах дуу гарахад л дахиад л хэрэг хийснээ мэдэн хаалганы цаанаас итгэл муутайхан цухуйвал Ёнжүн духаа барин уруулаа хазлан зогсож байх бөгөөд түүнийг хармагцаа л бүх цус юүлэгдээд гарах шиг л толгойнд боломжийг ашиглаад зугт эсвэл эндээ дахиад цагдаагийн газар очиж өмгөөлөгч зодож хууль бус ажил хийсэн хэргээр шоронд ор гэсэн командыг зүүн мөрөн дээр суух чөтгөр шивнэх шиг л болов. Мэдээж хэн хоёрдугаар хувилбарыг сонгоховдээ? Түүнээс болж хоёрдох удаагаа муу юм хийхэд гэмгүй байх тиймүү?
"Ий~ уучлаарай зөрчихье. Бас дахиж таарахгүй бол баярлана шүү" гэсээр духаа барин хана налан зогсох түүний хажуугаар орилон ухаан жолоогүй амьтан гүйсээр гарах бөгөөд замдаа эргэж харвал тэр намайг дагаагүй бололтой түүний бараа харагдсангүй. Би ч чанга гэгч нь инээн тэндээс нэлээн зайтай байх их дэлгүүрийн гадна ирэн зогслоо.. Ёнжүнтай дахиж таарахгүйн тулд утсаа солихоос өөр арга алга. Гэхдээ тэр яаж миний холбогдох дугаарыг олсон нь гайхмаар! Гайхах зүйл ч гэж... тэр чинь Солонгос улсын өмнөө барьдаг өмгөөлөгч юм чинь түүнд мэдэхгүй мэдээлэл танихгүй хүн гэж бараг л байхгүй байх. Магадгүй миний ажлаа олж иддэг сайтыг ухаж зарыг минь харсан биз
Их дэлгүүр орж ирэн жирэмсэн эхийн дүрд хувирахад хэрэгтэй хэрэгсэл юуны магад гэж бодон торлосоор хажуугаар нь утасныхаа ч дугаарыг солиод амжив! Гарах замд Ёнжүний хослолтой том зурагт хуудас хананд өлгөөтэй байх бөгөөд түүнийг загвар өмсдөг гэж төсөөлж байгаагүй болохоор ч тэр үү өөрийн эрхгүй л ширтээд зогсчхож.
YOU ARE READING
CHECKMATE
FanfictionСолонгос улсын тэргүүлэх өмгөөлөгч Чуи Ёнжүн солонгос улсын тэргүүлэх луйварчинтай танилцсан түүх.