ХАРВАЖ БУЙ ОД.
Гуравдугаар хэсэг: Буруу ойлголт.
________________________________________
"Бурхан минь гэж! Чи чинь хэдэн өдөр унтаагүй юм уу? Хаашаа юм."
"Яаж мэдсэн юм? Тийм илт байна уу?"
"Чи яг л үхэж байгаа юм шиг харагдаж байна."
Арга ч үгүй биз дээ. Тэр өдрийн зураглал одоо ч нүдэнд минь харагдаад тайван сууж ч чадахгүй байна. Танихгүй хүнд хэлбэл намайг галзуу л гэж бодох байх даа?
Тэр өдрөөс хойш дахиж сургууль дээр удаан байхаа больчихсон. Аль болох хурдан харихын л түүс болж байгаа. Хэд хэдэн удаа Жэхёгтой таарсан ч хажуугаар нь танихгүй аятай зөрсөөр байгаа ч үнэхээр хэцүү байна. Зүгээр л явж очоод 'тэр эмэгтэй үнэхээр найз бүсгүй чинь юм уу?' гээд асуучихмаар санагдана.
Ийн бодсоор хөлөө зөөж яван дараагийн лекцийн анги руугаа явж байтал хажууханд хэн нэгэн ирэх шиг болов. Тэгсэн ч надад тийм ч хамаатай байгаагүй учир тоосонгүй явж байтал гэнэтхэн хүн мөрөнд хүрэх шиг болоход нь цочин эргэж харахад ёстой 'таарахгүй' юм сан гэж хүсэж байсан хүн минь инээмсэглээд зогсож байлаа.
Дараа нь миний царайг хараад инээмсэглэл нь бага багаар арилсаар санаа зовнилоор дүүрэн над руу харж байлаа. Дэмий юм хийж байх юм?
Гэхдээ үнэхээр яагаад ганц өдөр ч болов бурхан миний талд байж болохгүй гэж? 'Битгий' гэж хүсэх тоолонд 'тэгж ч ярихгүй шүү' гэж байгаа аятай яаж ийгээд л гараад ирнэ.
"Бурхан минь. Чи зүгээргүй харагдаж байна. Эмнэлэг явах хэрэгтэй юм биш үү?"
Энэ л дутаж гэнэ!
"Үгүй ээ. Би зүгээр байна. За баяртай." гээд явах гэхэд гараа духанд минь хүргэн араас минь тэвэрчхэв.
YOU ARE READING
Étoile Filante 『yjh』
RomanceШунан дурламаар энэ хайр биднийг хаа хүргэх бол? ||YOON JAEHYUK FANFICTION||