"Ээ ахаа намайг гаргачих л даа!"
Найзыгаа авах гэж ирсэн ч эцэст нь найз минь суллагдан би түр саатуулах гэсэн нэртэй урд тор татсан газар суун тэдний анхаарлыг татах гэж оролдсон ч Ёнжүн тэр цагдаатай ярилцан намайг байгааг ч мартсан бололтой..
"Би хүссэн болгоныг чинь хийх болохоор зүгээр гаргачих тэгэх үү?" Гэтэл Ёнжүн одоо л нэг юм надруу харснаа уруулаа зуун хөмсгөө зангидсанаа чимээгүй байхыг сануулж байгаа бололтой..
Илүү асуудал гаргахгүйн тулд хошуугаа унжуулсаар элгээ тэврэн түүнлүү ширтвэл өдөр цохьсон дух нь бага зэрэг улайчхаж... Ингээд харсан чинь тэр үнэхээр л төгс хүн шиг л харагдаж байна. Ухаантай царайлаг бас баян. Ийм хүнийг эмэгтэйчүүд өөртөө татахын тулд галзуурдаг байхад би түүнээс хол байх аргыг бодоод сууж байдаг.. хэрвээ бид тэгж таараагүй бол!
Ёнжүн тэр хоёр ярьж дууссан бололтой суудлаасаа босон надруу чиглэж ирээд
"Буруугаа ухаартлаа наанаа бай мэдэв үү?" Гэснээ гараа даллан инээгээд цааш явах гэхэд нь би түүний өмднөөс зууран
"Эээ! Гуйж байна. Би хүссэн болгоныг чинь хийнэ гээд байхаддаа" гэтэл тэр хөлөө татаж авснаа тэр цагдаа дээр очин инээмсэглэсэн царай гаргаснаа зангиагаа янзлан
"Түүний зургийг аваад бүх цагдаагийн газарлуу тараа. Онц ноцтой луйварчин гээд" гэснээ надруу харан
"Бас намайг иртэл түүнийг гаргаж болохгүй шүү" гэснээ яваад өгөх нь тэр... Юу вэ! Сүртэй амьтан бэ? Ганц эмэгтэй хүний хаалганы ая даахгүй... Аххх! Тэр царайлаг царайтай чөтгөр юмдаа чөтгөр!
Оройжин үгэлчихсэн болохоор ядарсандаа хана налаад унтчихаж. Нүдээ аажмаар нээвэл ажлынх нь цаг эхэлсэн бололтой маш олон цагдаа нар..
"Яахх галзуурах нь ээ!" Хэмээн амандаа үглэн ханаа зөөлхөн толгойгоороо мөргөж байтал нөгөө цагдаа ах тор онгойлгосноо
"Гараарай" гэх нь тэр. Би ч итгэж өгөлгүй түүнлүү хачин гэгч нь ширтээд
"Юу вэ? Худлаа ярьж дахиад л илүү хорих нь уу?" Гэтэл тэр жуумалзан толгой сэгсэрснээ
"Чи Ёнжүн өмгөөлөгчтэй таарсан чинь азтай байна. Тэр бүх гомдлоо буцааж авсан. Түүнд баярлах хэрэгтэй шүү! Үгүй бол чи 2-3 жил хоригдох байлаа"
Өөрийн эрхгүй л баярлан түүнийг тэврэх гэсэн ч хоёр гар гавтай учраас хий дэмий л доороо дэвхцэнэ.. тэр гарт минь байх гавыг тайлснаа
YOU ARE READING
CHECKMATE
FanfictionСолонгос улсын тэргүүлэх өмгөөлөгч Чуи Ёнжүн солонгос улсын тэргүүлэх луйварчинтай танилцсан түүх.