Quatre.

108 21 6
                                    

ХАРВАЖ БУЙ ОД

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ХАРВАЖ БУЙ ОД.

Дөрөвдүгээр хэсэг: Өнөөдрөөс эхлээд болзох уу?

________________________________________

JAEHYUK'S P.O.V

Бидний анх бие биенээ харсан өдөр.

Түүнийг хараад би оюун ухаанаа хэсэгтээ л алдсан гэхэд болно.

Үнэхээр шүү..

Гэнэт л аялахаар шийдэн хаашаа ч хамаагүй явъя гээд хамгийн ойрын тийз захиалахад Канад явах онгоц таарсан юм. Тэгээд л шууд явсан.

    Гэтэл нэг найз маань надад номын үдэшлэг болох гэж байгаа тухай дуулгаж би тийш зүглэсэн юм. Тэгээд л бид таарсан. Үгээр илэрхийлж чадамгүй үзэсгэлэн гоо, энхрий ялдам байдлыг түүнээс олж харсан ч тэр дундаас анхаарлыг минь хамгийн их татсан зүйл 'хацрын хонхорхой'. Инээх бүрт нь, юм идэх бүрт нь хацрын хонхорхой нь хаанаас ч юм гараад ирдэг.

    Эхний алхмыг хийн түүн дээр очин танилцлаа. Өөрөө ч мэдэлгүй түүнд 'Кэвин' гэх нууц нэрээ хэлчхэв. Харин тэр гар руу минь харж байгаад аяархнаар 'Хазел' гэсэн юм. Түүнээс хойш би удалгүй буцах болж түүнтэй холбогдох ямар ч зүйлгүй буцсан. Тэгтэл азаар ч гэх үү? Хувь тавилангаар ч гэх үү? Солонгост дахин таарсан.

    Харанхуйлчихсан байсан сэтгэлд минь солонго мэт орж ирсэн тэр охинд би сэтгэл алдарсан гэдгээ анзаарч байсан ч өөрийгөө их л үгүйсгэдэг байлаа. Энэ л охинд хамаагүй үг хэлж, хамаагүй хүрчихвэл надаас үүрд явчих юм шиг санагдаж хэт ойртохоос ч эмээдэг байсан үе.

    Бас түүний ичихээрээ гаргадаг тэр царай. Хичнээн өхөөрдөм гэж санана.

    Анх найзыг минь найз бүсгүй минь гэж ойлгочхоод надаас ичин барин асууж байгааг мэдээд улам л хайрламаар санагдаж басхүү тэр үеийн төрх нь дэндүү эгдүүтэй байсанд тэвчилгүй инээд алдаж орхисон. Магадгүй өөрийг нь шоолсон гэж бодоод гомдсон ч байж мэдэх юм. Тэрхэн үедээ бантсандаа 'элгийн царайтай' гээд хэлчихсэн. Тэгээд л уучлалт гуйх санаатай гүзээлзгэнэтэй сүү, шоколадтай бялуу бариад түүн дээр очиход тэр үргэлж л хамт явдаг өнөөх өндөр том биетэй залуутайгаа байж байсан.

Étoile Filante 『yjh』Where stories live. Discover now