1~р бүлэг "Дурлалын үр"

27 3 0
                                    

Тоглоомын талбайн гулсуурны дэргэд уйлан сууж байсан чамайг анх харахдаа би 7 настай байж билээ. Үеийнхээ хөвгүүдээс арай том атлаа өөрийнхөө тоглоомыг булаалгуулан уйлж байсан чамайг хараад би жоохон гайхсан сан. Ээжийнхээ гараас хөтлөсөн чигтээ чамруу харан алхаж байхад энэ бие минь яг энэ гээд хэлж бас ойлгож чадахааргүй мэдрэмжүүдээр дүүрч чамаас харцаа салгаж чадахгүй харсаар байж билээ. Дурлал гэдэг зүйлийг мэдэхгүй жаахан охины сэтгэлд тэр үед дурлалын үр булагдсан байсныг эхэндээ анзаараагүй юм.

Анх харсан өдрөөс хойш арваад хоногийн дараа өнөөх гулсуурны дэргэд байх чамайг ахин харсан тэр үед чи нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад инээж байсан. Чиний тэр төрхийг хараад тэр үед зүрх минь үнэхээр хурдан цохилж байсан. Долоохон настай жаахан охины сэтгэл догдолсон гэхэд итгэх хүн байхгүй л байх гэхдээ энэ үнэхээр үнэн юм шүү. Би тэр үед атгахан зүрх минь цээжиндээ багтаж ядан догдолхыг мэдэрч амьсгал минь хүртэл хурдаа өөрчлөн амьсгалж, хацар минь халуу төөнөн улаа бутарч буйг мэдэрсэн. Сонин байна уу? Бидний хоёр дахь учрал миний зүрхэнд булагдсан тэрхүү дурлалын үрийг цэцэглүүлсэн юм.

Тэрнээс хойш цаг хугацаа нисэх мэт л өнгөрч халуун дулаан байсан өдрүүд дуусаж хүйтэн сэрүүн атлаа цаанаа л нэг амар тайванг мэдрүүлдэг өвлийн улиралтай золгож бас би 8 нас хүрсэн өдөр би ахин чамайг харсан. Өнгөрсөн шөнийн орсон цасаар чи үеийн хүүхдүүдтэйгээ цасан хүн хийж байсан. "Хамтдаа тоглох уу?" гэж асуухаар очих гэснээ болиод хамаг хурдаараа гэр лүүгээ гүйж билээ. Одоо бодохнээ тэр үед охин хүүхэд түрүүлж алхам хийх нь ичмээр гэж бодсоных байх. Тэр өдрөөс хойш дахиад л хэдэн өдөр өнгөрсөн. Зул сарын баяр болоход 4 хоног дутуу байсан шиг санагдана. Би тэр үед яасан гэж бодож байна. Дурлал гэдэг зүйлийг мэдэрсэндээ өөрийгөө том хүн мэтээр төсөөлж байсан би зул сарын модонд хүслээ шивнэхдээ чамайг гуйсан. "Биднийг" гэж ирээд л...

Чамайг анх харсан өдөр чи тоглоомын талбайн урд талын саравчны урд зогсож байсан. Ээжийнхээ гараас хөтөлчхөөд уйлж байсан надруу "ямар сонин хүүхэд вэ?" гэх харцаар ширтэж байсан сан. Эмэгтэй хүүхдийн өмнө эхэр татан уйлж байсан би тэр үедээ өөрөөсөө үнэхээр их ичсэн тэгээд л чиний цоо ширтэж байсан харцнаас өөрийгөө нууж газар шагайн суусан юм. Би байнаа тэр үеэс хойш ахин уйлахгүй гэж шийдэж билээ. Онгироо хэрнээ зориггүй балчир хөвгүүний сэтгэлд тэр үед ойлгомжгүй агаад гайхалтай мэдрэмж мэдрэгдсэн нь анхны удаа байлаа. Тэр мэдрэмжээ юу болохыг тэр үедээ мэдээгүй юм.

9 насны минь төрсөн өдөр болсон тэр өдөр өнөөх тоглоомын талбай дээр найзуудтайгаа тоглож байхдаа ахин чамайг харсан. Бидний байх зүгрүү харцаа чиглүүлж байсан чамайг хараад үнэхээр их сандарсанаа санах юм. Хоёр дахь учралаараа чамд өөр сэтгэгдэл төрүүлэхийг хүссэндээ би галзуу юм шиг зөндөө инээсэн. Чамд харуулах гэж, тэгээд нэг эргээд харахад чи яваад өгчхсөн байсан. Ингээд л чамтай ярилцах боломжоо алдлаа гэж бодсон. Хоолоо ч сайн идэхгүй байнга санаа алдаад байсхийгээд л дурлал гэж юу юм бэ? гэж асуух 9 настай хөвгүүнээ хараад ээж, аав минь гайхаж байлаа. Өдөр хоног нисэх мэт л өнгөрч өвлийн улиралтай золголоо. Хүйтэн, жиндүү чийгтэй ч гэсэн цаанаа л нэг үзэсгэлэнтэй өвлийн улирал. Урьд шөнийн орсон цаснаар үеийн хөвгүүдтэйгээ тоглож байхад чи ирсэн. Дахиад л бидний байх зүгрүү удаан гэгч нь ширтэж байсан. Тэгээд зориг гарган чамаас хамтдаа тоглохыг асуух гээд нэг алхатал чи гүйгээд явчхсан дахиад л чамтай ярьж чадсангүй. Өвлийн улиралд хамгийн сайхан нь зул сарын баяр. Зул сарын баяр болохоос 4 хоногийн өмнө. Дурлал гэгч зүйлийг мэдэрсэн хөвгүүн түүдэг галын дэргэд байх сүрлэг өндөр зул сарын модонд хүслээ шивнэхдээ чамайг гуйж билээ. "Биднийг" гээд...

Ингэж бидний уртаа үргэлжлэх хайрын түүх эхэлж билээ.

-🌹

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now