Ники: Нүна~Дахиад танай Монита.
Луна: Хурдхан өгчихөөд явж үз.
Ёрин: Ники яа,өнөөдөр эгчтэйгээ цуг кино үзэхгүй биз?
Ники: Тэгэх юмуу?
Сонми: Та хоёр одоо юу вэ?Ёрин минь бацаан сонирхохоо болиоч!Нишимура Рики монитаг орой гэрт очоод өгчихөж болохгүй байна уу?Эгч нартай шалчигнаж байхаар явж хичээлээ хий!
Ники: Заа...
Луна: Энэ удаад ч бас жижиг улбар шар хайрцагтай байх чинь...
Сонми: Гэхдээ жижигхэн мөртлөө гонзгой юм байна шд...Зүүлт бололтой.
Луна толгой дохисоор бяцхан хайрцгыг нээхэд тун үзэсгэлэнтэй тэргэл саран зүүлт байх ба хөх өнгийн болор нь далайг санагдуулам гүн өнгөтэй аж.
Тэргэл саран гоёлын ард талыг ажваас Нишимура Луна гэж нэрийг нь цэвэрхэнээр сийлсэн байлаа.
Өмнөхтэй адилаар хайрцаганд бяцхан зурвас байлаа.Дээр нь "Чи яг л нэр шигээ үргэлж намуухан бас үзэсгэлэнтэй..." гэж байх аж.
Луна: Энэ удаад ч бас зурвасандаа үнэртэй ус цацжээ...
Сонми: Чиний монитаг аваад суучихдаг юм билүү?
Луна: Өөрөө мэд дээ...
Сонми: Үнэн мэдрэмжтэй юмаа.
***
Өмнөх адилаар бүгд зочины өрөөнд цуглан юу юу авсанаа хуваалцлаа.Ники: Намайг сугалсан хүнд хэлэхэд надтай гэрлэхгүй биз?
Жэй: Тэнэгээ эрэгтэй байвал яах юм?
Ники: Хамаагүэ.Надад өнөөдөр миний дуртай видео тоглоомын цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн эртний загварыг бэлэглэсэн!
Хисын: Хоо андаа цуг тоглъё.
Сонми: Кхм.За дараа энэ яриагаа үргэлжлүүлцгээ.Юу юу авцгаав?
Жонвон: Хонины зурагтай унтлагын хувцас.
Сонү: Уруул өнгөлөгч.
Сонхүн: Харахгүй байна уу? Миний харизмаг тодруулж өгсөн энэ малгайг.
Сонми: Би өнөөдөр энийг өөртөө итгэх итгэлтэй нь цуг байхгүй болгоно доо!
Луна: Тайвшир хөөе!
Жэйк: кактус авсан.
Жэй: Сайн ургуулаарай даа цэцэглэдэг юм шиг байна лээ.Би кофений аяга авсан.
Хисын: Вүү хүү цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн уралдааны машинтай видео тоглоом!
Ники: Хён хоёулаа шөнө унтахгүй шүү!
Луна: зүүлт авсан.
Сонми: Бөгж авсан.Гэхдээ хос бөгжний өрөөсөн байх шиг байна лээ
Хисын: Вүү бид хэд дундаас хос гарах нь дээ...
Сонми: За тэгэхээр миний монита ингээд хүний хүн болж байгаа юм даа!
YOU ARE READING
THE PATHS CONNECTED ||Completed||
Short StoryДүүгийнхээ найзад дурлах зүгээр үү? "МЭДЭЭЖ!" Насны зөрүүтэй залуутай болзоод дэмий ч гэлээ тэр залуу чинь царайлаг бол...НАЙРААД АВ ОХИН МИНЬ!