1화

139 13 0
                                    

Гадаа аль хэдийн урин цаг иржээ. Дулаан орж цэцэг навчис дэлгэрэхээс эхлээд цаанаа л нэг тийм жаргалтай өдрүүд өнгөрөх болж. Цэцэрлэгт хүрээлэнд суунгаа хөөцөлдөн тоглох хүүхдүүдийг харан инээмсэглэж суух энэ бүсгүйг И Хэсон гэнэ. Тэрээр томоохон компанид ажлын ярилцлага өгчихөөд найз Нами-г хүлээж суугаа нь энэ юм. 

Хэсон хүрээлэнд ирээд нилээдгүй удсан тул Нами руу залгахаар шийдэн утсаа гаргаж байх зуур холоос Нами "ХЭСОН!" гэсээр гүйн ирж буй харагдана. Гэхдээ тэр ганцаараа байсангүй нэг залуу хөтлөчихсөн ирж байв.

" И хатагтай удаан хүлээсэн үү?" хэмээн Нами урд минь ирэх зуураа хэллээ.

-тийм ээ, багагүй хүлээлээ. 

Би Намигийн хажуу дахь залуу руу харвал "тэр миний найз залуу Санү, бид өнөөдөр энд болзохоор тохирсон юм л даа. Ингэхэд чиний ярилцлага юу болсон?" гэж Нами сонирхон асуув.

-сайн болсон л гэж бодож байна.

Нами- ашгүй дээ. Хэсон аа цуг алхах уу?

Үнэндээ би Намитай хоёулхнаа байх болов уу гэж бодож ирсэн ч найз залуутайгаа ирсэн болохоор нь саад болохыг хүссэнгүй.

-өө, хэрэггүй дээ. Би гэр лүүгээ явах гэж байлаа. Өнөөдөр их ядарлаа эртхэн очиж амрах хэрэгтэй юм шиг байна. Та хоёр цагийг сайхан өнгөрүүл дээ. Баяртай. Танилцахад таатай байлаа Санү.

Би тэднийг орхин хүрээлэнгээс гарлаа. Автобусанд суун гэр лүү явах замд нар жаргаж гадаах уур амьсгалыг улам дур булаам болгоно. Гэртээ орж хувцсаа солин багахан юм идчихээд зурагт үзэж байх хооронд утсанд минь зурвас ирлээ.

" И Хэсон та манай K.D компанийн сүүлийн шатны ярилцлагад тэнцсэн. Таныг долоо хоногийн дотор ажил даа орохыг урьж байна. Баяр хүргэе!" гэсэн байв.

Үүнийг хараад маш их баярласан ч санаа зовох асуудал байсан юм. Зурвасыг дахин дахин уншин бодлогошрон байх зуур хаалганы код дуугаран Нами орж ирлээ.

Нами-би ирлээ.

-ирчихсэн үү?

Нами-юу тэгтлээ бодож суугаа юм?

-аан, ажлын ярилцлагадаа тэнцсэн байна.

Нами-хөөх тийм үү? Баяр хүргэе! Олон компанид анкет бөглөсөн биздээ? Аль компанид нь ярилцлага өгсөн юм?

-K.D

Миний хэлсэн үгэнд Нами уулга алдан "нөгөө, нөгөө K.D биз дээ? Хуучин найз залуугийн чинь ажилладаг! Юу болох нь энэ вэ? Тэгэхээр одоо чи хуучин найз залуутайгаа нэг компанид ажиллана гэсэн үг. Тэгээд бүр уулзаж ч магадгүй гэсэн үг байна шүү дээ." Гэж хэлсэн нь намайг улам гүн бодолд автуулна.

To You | KDYWhere stories live. Discover now