Sept.

82 14 6
                                    

ХАРВАЖ БУЙ ОД

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ХАРВАЖ БУЙ ОД.

Долдугаар хэсэг: Хайрын хүч.

________________________________________

    Улирал ээлжээ солих цаг хэдийн иржээ.

    Шаргал навчис дахин ирэхээ мэдэгдэн алга болцгоож оронд нь дүн хүйтэн өвөл айлчлан ирж хүйтэн зэврүүн салхи хацрыг минь илбэх болов.

    Бидний 237 дахь хоног.

    Бүхий л цаг мөчийг бие сэтгэлээрээ хамтдаа өнгөрүүлсэн эдгээр өдрүүд.

    Жаргал зовлон ээлжилсэн бидний өдрүүд.

    Хамтдаа л байвал хаана яаж хэрхэн байх нь огтхон ч хамаагүй мэт бидний энэ хайр.

    Гэвч..

    Энэ хугацаанд бидэнд багахан асуудал тулгарсан нь бидний үерхлийг эсэргүүцэх хүмүүс байлаа.

    Сургууль даяар биднийг үерхэж байгааг мэдчихээд салгах гэж оролдсон хүмүүс цөөнгүй.

    Тэдний ихэнх нь эмэгтэй байсан нь инээдтэй.

    Тэдэнд ямар ч хамаагүй байха---

    Бодлыг минь тасалдуулан кафен хаалганы хонх жингэнэн дуугарч хүйтэн салхинаас болж даарсан бас нэгэн хүн орж ирлээ.

    "Тавтай морил." хэмээн аль чангаараа хэлэн сандлаасаа өндийлөө.

    Би нэг кафед ажиллах болсон. Бараг л гурван сар болж байгаа байх. Орчин нь таалагдсан болохоор орсон боловч хүмүүс маш их үйлчлүүлдэг. Суух ч завдал өгөхгүй гээч.

    Өнөөдөр харин хүн харьцангуй бага байна. Магадгүй гадаа бүрхэг, салхитай байгаа болохоор тэр байх л даа.

Étoile Filante 『yjh』Where stories live. Discover now