ХАРВАЖ БУЙ ОД.
Аравдугаар хэсэг: Зүгээр л мартацгаая.
________________________________________
JAEHYUK'S P.O.V
Цагдаад мэдэгдэн олдоосой хэмээн залбиран хүлээсээр бараг тав хонох гэж байхад ямар ч сураг чимээ байгаагүй нь намайг ихэд сандаргаж байлаа.
Эрэн сурвалжлах ажил одоо ч эрчимтэй явагдсаар байгаа ч энэ хугацаанд өөдтэй хариу ер сонссонгүй.
"ЖЭХЁГ!"
Ээжийн чанга хоолойг сонсмогцоо байдаг хурдаараа өрөө рүү нь очив.
"Яасан ээж? Ямар нэгэн юм--"
"Сая цагдаа ярилаа. Байршлыг нь тогтоож чадсан гэнэ. Удахгүй олдох бололтой. Тийм болохоор одоо сайн амар. Ийм байгаад байвал бие чинь дийлэхгүй."
Эцэст нь байршлыг нь тогтоож чаджээ. Одоо л бүтэн амьсгаа авч чадахаар боллоо.
"Хэн хулгайлсан гэдгийг нь хэлсэн үү?"
"Тэрийг асуугаагүй ээ. Хэлтэс дээр нь очвол тодорхой мэдэж болох байх. За за явж амар. Ээж нь ч гэсэн амарлаа."
"Мм сайхан амраарай."
Өрөөндөө орж ирэн тааз ширтэн бодол болон хэвтэхдээ түүнийг байхгүй 5 хоног ямар байсан тухай бодож эхлэв.
Алга болсон хулгайлагдсан гэдгийг сонсох амьдаар минь шатааж байгаа мэт л мэдрэгдсэн. Түүнийгээ яг л ээж шигээ хүндэлж хайрлаж хэн хүнээс илүү нандигнадаг атал хэн нь мэдэгдэхгүй нэг юм аймшиггүйгээр хулгайлж нэг газар хориод л..
Ямар ч хүн тайван байж чадахгүй шүү дээ. Хэдий байршил нь тогтоогдсон ч түүнийг минь гэмтээгээгүй гэх ямар ч баталгаа байхгүй учир бүрэн тайвшрах боломжийг өгөхгүй нь тодорхой.
YOU ARE READING
Étoile Filante 『yjh』
RomansШунан дурламаар энэ хайр биднийг хаа хүргэх бол? ||YOON JAEHYUK FANFICTION||