ХАРВАЖ БУЙ ОД.
Төгсгөлийн хэсэг: Чамгүй би.
________________________________________
Өвөл хөнгөн гуниг дагуулдаг. Тийм биш гэж үү?
Муухай бүхнийг нуун цагаан өнгөөр будах цас сайхан ч чимээгүй шүү дээ. Хүмүүс цас хэмээн уулга алдан баярлаж байхад би үргэлж л санаа алддаг байлаа. Өглөө ч орой ч харанхуй урт гунигтай зам л намайг хүлээж байдаг. Өдөр нь тэнгэр саарал эсвэл хөх цэнхэр байх нь элбэг байлаа.
Цаанаа л нэг уйтай өвөл шүү дээ. Тиймдээ ч өөрийн эрхгүй бодолд автаж хамаг бүхнийг тунгаан бодно. Бодол болон суухдаа үргэлж л санаа алдана. Энэ л миний өвөл хийдэг зүйл. Үр бүтээмж ч муудаад, хүйтэнд дургүй юм болохоороо гарахыг ч хүсэхгүй. Бүхэл өдөржин орондоо санаашран хэвтэхийг л хүснэ.
Ганц инээмсэглэх шалтгаан минь зул сарын л баяр байж билээ.
"Тэд өөр газар он гаргахыг хүссэн. Юу гэж бодож байна?"
Бодлыг минь тасалдуулан Жэхёг ширээг минь тогшсоор асууна. Бид ярилцсаны эцэст Жэхёгийн найзуудтай он гаргахаар болсон ба одоогоор хаана яаж тэмдэглэх тухайгаа хараахан шийдэж амжаагүй л байгаа.
"Жишээ нь?"
"Хаана гэдэгт бол тэд бараг бүгд зөрөлдөж байгаа. Зарим нь гадаад явъя гээд л, зарим нь эндээ гаргая гээд л."
"Мм. Чи мэднэ биз дээ. Чамтай л байвал хаана ч байсан хамаагүй ээ гэдгийг."
Бодлоосоо салахыг хүссэнгүйдээ намуухнаар ийн өгүүлчхээд буцан анхаарлаа төвлөрүүлэхээр хичээлээ.
Хамтдаа гаргаж байгаа анхны шинэ жил болохоор их л хүлээж догдолж байгааг нь мэдэж байгаа ч хөнгөн гунигт автсан үед минь олон зүйл шалгааж асуухаас нь багахан төвөгшөөв.
YOU ARE READING
Étoile Filante 『yjh』
RomanceШунан дурламаар энэ хайр биднийг хаа хүргэх бол? ||YOON JAEHYUK FANFICTION||