Улаан үстэй залууг ядах юмгүй нэг гараараа чирсээр ганцаар ирж байгаа хүн идэштэнг харсан Жонгүг сая л нэг юм ямар газар хүрээд ирснээ ойлгох шиг болов.
"Энэ л дутаж гэнэ!" хэмээн амандаа үглэсээр эргэн тойрноо харахад том шилэнд хүний төрөл бүрийн эрхтнүүдийг хийн өрсөн харагдах нь Жиынд битгий хэл Жонгүгт нүд хальтирмаар байлаа.
Дээрээс нь удсан цусны эхүүн үнэр хамар сэтлэх мэт үнэртэх аж.Түрүүн Жонгүг хэтэрхий их сандарсан байснаасаа болон энэ бүгдийг анзаараагүй юмсанж.Жонгүг амныхаа урд хуруугаа авчран чимээгүй байхыг Жиынд анхааруулаад гэтэж явсаар цонхыг татан үзтэл ердөө онгойсонгүй.
"Зөвхөн хаалгаар байх нь" хэмээн санаа алдсаар Жонгүг буцан Жиын дээр ирээд чихэнд нь шивнэлээ.
Өмнөх удаад Сэгён ирээгүй байсан бол үхэхээ шахсан учраас Жонгүг үнэндээ айж байв.Жиынд муу муухай зүйлс харуулахгүй гэсэндээ ороолтоор нүдийг нь боон, аманд нь ч өвдөлтөө тэсэхэд нь туслах зүйл зуулгалаа.
Дахиад жаахан л удвал хүүхэд бүтэх аюултай дээрээс нь ямар ч чимээ гаргалгүй төрнө гэдэг боломжгүй ч нэгэнт энэ байшингаас гарч чадахгүй учраас тэдэнд өөр сонголт үгүй байв.
Жонгүг салганах гараараа Жиыны дух руу унжин норсон үсийг нь хойш илэн, гаран дээр нь үнслээ.
''Чи минь хамгийн мундаг нь.Тийм болохоор охиноо өвтгөлгүй төрүүлэх хэрэгтэй...Би хажуунаас чинь холдохгүй ээ..Тиймээс айж болохгүй шүү" хэмээн хүч өгөх мэт үгсийг шивнэхэд Жиын толгой дохисоор гүнзгий амьсгал авав.Өвдөлт ихсэхээс биш багасах шинжгүй байх тул Жиыны бие дэх хамаг яс нь салж байгаа мэт мэдрэмж төрөн тэр дүлж эхлэлээ.
Жонгүг өмнө нь хүүхэд төрүүлэх битгий хэл цус ч харж чаддаггүй байсан тул яах учраа олохгүй байх ч чадлаараа түүнд туслахыг хичээнэ.
Хаалганы цаахан талд ямар нэгэн зүйлийг тасралтгүй цавчих нь сонсогдох ба Жиын Жонгүгийн гарнаас чанга атган, шүдээ тас зуун дүлсээр байв.
Анхны төрөлт, дээрээс нь алуурчны гэрт ийм байдалтай төрж байгаа тэрний хувьд энэ бүхэн амаргүй байлаа.Хүүхэд төрөлтийн талаар ямар ч мэдлэггүй тэрээр амьсгалаа буруу хуваарилан дүлснээс болж түргэн хугацаанд сульджээ.Нүднээс нь тасралтгүй урсах нулимсаа барьж ядан Жиын
"Би чадахгүй нь ээ" хэмээн бүх бие нь сулран хойш унахад Жонгүг түүнийг тэврэн авлаа."Битгий тэгж хэл, чи чадахгүй бол өөр хэн гэж! Зүгээр дээ...амаараа амьсгалаа гаргаад үз" гэсээр аманд нь зуулгасан зүйлийг авахад Жиын өөрөө ганцаар биш хүүхэд нь ч давхар өвдөж байгааг санан дээш өндийн энэ удаад гүнзгий амьсгал аван өөрт байдаг бүх хүчээрээ дүлж эхлэв.Ингэх үедээ өөрөө ч мэдэлгүй доод уруулаа тас зуун цус гаргаж орхижээ.
Одоо хүртэл хүүхдийн толгой харагдахгүй байгаад нь Жонгүг гайхан,
Жиынд энэ тухай хэлэх гэсэн ч түүний ухаан санаа орж гаран ярьж буй зүйлийг нь ойлгож чадахааргүй харагдана.
YOU ARE READING
••WRONG TURN•• <COMPLETED>
AventuraЭнэхүү бичвэрийг (Wrong Turn) киноноос сэдэвлэн бичсэн ба бичвэр дээр гарж буй газар бүгд зохиомол болно.