Олон жилийн хугацаанд тус хотод юу өрнөж байсан талаар хэн ч сонирхдоггүй. Алслагдсан тосгон байсаар одоо нэг том хотын муж болсон. Тэнд мянган жилийн тэртээгээс амьдарсан гэр бүлийн тухай хэн ч мэдэхгүй. Мэдсэн ч түүнийг мартдаг. Энэ түүхийн эхлэл нэг охины амьдралыг оронгоор нь эргүүлнэ гэж хэн мэдэх билээ......
Виолагийн талаас:
Намайг бүрэг ичимхий хүүхэд гэдгийг хэн бүхэн мэддэг байсан. Ээж аав маань багад ослоор өөд болох үед намайг авга эгч,ах хардаг байлаа. Жил ирэх бүр тэр хоёрын харилцаа нь муудаж салхаар шийдсэн юм.
Авга эгч надад юу ч хэлээгүй намайг дагуулан нэг хот руу хөдлөв. Намайг зүүрмэглэн сэрэхэд ой модон дунд явж байгаа нь харагдсан. Явсаар бид хүрэх газартаа иржээ.
Хуучны цагаан модон байшин харагдлаа.
Авга эгч-За Виола энд хоёулаа амьдарна даа.
Би-....
Авга эгч-За юмаа зөөе.
Надад нэг их ачаа байгаагүй учир эгчид гэр орон цэвэрлэхэд туслав.Авга эгч-Виола?
Би-Заа.
Авга эгч-Би дэлгүүр гарлаа. Хамт явах уу?
Би-Тэгье.Нэг тийм ч том хот биш юм. Бүх юм нь хэдэн км яваад л ойрхон юм.
Намайг юм аваарай гэхэд нь хайж явсаар тарганд очиход ганц л үлдсэн байв. Надаас өөр хүн авах гэхэд
Би-....
-Чи ав даа.
Би-Юу? Би зүгээр.
-Зүгээр ээ. Ав гээд надад өгөв. Тэр хүн над руу ширтээд л байв.
Би-З-заа баярлалаа. Хойш харахад ч ширтсээр л байлаа.Маргааш хичээлтэй учраас эгч надад өглөөний хоол ундыг эртхэн бэлдээд өөрөө ч бас ажилтай гээд эртхэн унтахаар хэвтэв.
Маргааш өглөө:
Авга эгч:Явья.
Сургууль дээр ирэхэд нэг зүйл ажиглагдав. Би ганцаараа дүрэмт хувцасгүй юм байна. Хүүхдүүд намайг сонин сонин хархад санаа минь зовж эхэллээ. Энэ сургуулийн орчин хүйтэн ч юм шиг санагдаад эхлэв.Сургуулийн эрхлэгчийн өрөөнд ороход жигд цэвэрхэн хувцасласан хүн хүлээж авлаа.
Авга эгч түүнтэй ярилцах үед аав ээжийн маань тухай хэлэх үед би доош харан суулаа. Удалгүй эгч яваад өгөв.Сур.м-Виола энэ сургууль чиний сурч байсан сургуулиас чинь өөр санагдаж магадгүй ч өөрийгөө зовоох хэрэггүй. Бас нэг их зүйл мэдэх гээд ч хэрэггүй шүү гэлээ.
Би тэр үгийг нь нэг их тусгаж авсангүй. Учир нь би юу ч ойлгохгүй байгаа болохоор.
Нэг ангийн урд ирэхэд хүүхдүүд чив чимээгүй суух нь хачин байлаа. Өмнөх сургуулийн хүүхдүүд банш байхад ч шуугилдах удаа цөөнгүй байсан. Гэхдээ энэ сургууль их хачирхалтай.
Сур.м-Өнөөдөр танай ангид шинээр ирсэн Виола. Ангийн дарга сайн танилцуулаарай гээд Мөрөн дээр минь хөнгөхөн цохиод гараад явав.
Багш-За Виола өөрийгөө танилцуулаад сууж болно гээд суудал заалаа.
Тэр хойд талын булангийн суудал болж таарлаа.
Одоо л нэг юм санаа амарч бүгд хичээлээ хийж эхлэв. Намайг хараад байгаа юм шиг мэдрэмж төрөх үед хажуу тийш харвал нэг хөвгүүн хараад л байлаа. Би үргэлжлүүлээд хичээлээ хийж эхэллээ.
Цайны цаг болох үед таньж мэдэхгүй газар үнэхээр хэцүү юм. Нэг тараг дахиад үлдсэнд баярлан авах гэхэд дахиад л хүн надаас өрсчихлөө.
-Дахиад л таарах шив.
Тийм ээ нөгөө дэлгүүрт таарсан хүүхэд байна.
Би-Аан энэ удаа чи ав даа.
-Чи тарганд их дуртай юм шиг байна.
Би-Үгүй ээ.
-Хён та хэнтэй яриад байгаа юм? Гээд хэн нэгэн хажууд нь ирэхэд нүдээрээ инээсэн хүү ирэв.
-Аан зүс таних төдий л хүн.
-Чамайг харж байгаагүй юм байна. Энд шинээр ирсэн юм уу?
Би-Тийм.
-Тийм байх нь ээ. Намайг Сонү гэдэг. Хамт ширээнд суу л даа. Танилцъя.
-Сонү!!!.
Сонү-Яасан бэ Хён? Зүгээр нааш ир гээд намайг ширээнд суулгав.
Сонү-Чамайг тэгээд хэн гэдэг вэ?
Би-Виола.
Сонү-Содон нэртэй юмаа. Өө нээрээ та хоёр бие биетэйгээ танилцаагүй юм уу? Гэхэд намайг харж суусан тэр хөвгүүн одоо л нэг амаа нээлээ.
-Намайг Хисын гэдэг.
Ммм....
Сонү гэдэг нь намайг өөрийнхөө тухай яриулах гэхэд нь Би тийм ч таатай байгаагүй. Сайн хүүхэд шиг санагдсан ч айж байсан.
Хичээл тарж эгчийг хүлээсэн ч утсаа авахгүй байсанд гайхаж байлаа. Аргаа баран орно болохоос өмнө гэр лүү зүглэв. Мэдэхгүй газар хүн болгонд аймар санагдах нь мэдээж хүн хойноос минь дагаж байгаа юм шиг мэдрэгдэх хамгийн хэцүү.
Үнэхээр л зөн татаад байгаач юм шиг хойно хөлийн чимээ сонстоод эхлэх үед байдаг хурдаараа хурдаллаа. Хойшоо харж гүйж байгаад урд хэн нэгэн таарах үед өөрийн эрхгүй хашгирчихав.
Би-Хиссын????
Хисын-Чи Зүгээр үү?
Би-Чи үхтэл минь айлгалаа.
Хисын-Уучлаарай. Ганцаараа явж байгааг чинь хараад мэдэхгүй газраа явах эвгүй байх гэж бодсон юм.
Би-А.аан. Баярлалаа.
Хисын-Гэр чинь ойрхон уу?
Би-Ингээд ирчлээ дээ.
Хисын-Аан тэгвэл би ч явья. Хаалгаа сайн түгжээрэй.
Гэртээ орж ирээд л нэг санаа амрав. Орой эгчийг ирснийг мэдээд тайван унтаж чадав.Хотын өөр нэг газарт:
Хоёр хөвгүүн нь бие биетэйгээ тоглож суухад,нөгөө нэг нь ном уншиж,мэдээ үзэж суух хөвгүүд гаднаас хэн нэгэн орж ирэхэд
-Хисын хён та яагаад удав?
Хисын-Харин ажил гараад. Харин та хэд яагаад хичээлдээ ирсэнгүй гэхэд?
-Би завгүй байсан.
-Би ой дунд ан агнаж байсан.
Хисын-Ямар?
-Чоно сүрэг л....
Хисын-Хичнээн бидний газар нутаг ч битгий хамаагүй ой дунд ор. Бэртвэл яах болж байна?
-Заа..
Сонү-Хён тэр өдрийн охинтой ямар холбоотой юм?
Хисын-Сонү зүс мэдэх төдий гэсэн байх аа.
Сонү-Ммм.
Хисын-Сонү чи тэр охинтой дахиад ойртох хэрэггүй.
Сонү-Яагаад?
Хисын-Чи удаагүй цус сорогч болсон.
Сонү-Юу? Арай тэр охин хүн биш биз дээ?
Хисын-Мөн.Тэр охин хүн.
Сонү-Аан тэгээд л их гоё үнэртээд байсан байх нь. Хён гэхдээ би өөрийгөө сайн хянаж чадна аа.
Хисын-Хэрэггүй гэсэн бол хэрэггүй.
Сонү-Заа.Хисын- Сайхан үнэртэж байсан шүү.