"Жиын-а!, бурхан минь..Хаана байнаа?!" Жонгүг хоолойныхоо хэрээр орилон түүнийг ийн дуудсаар явлаа.
Салхины хурд улам нэмэгдэн Жонгүг нэг л хөл алдвал шуурганд өртөх тул тэр бүх биеэ чангалан болгоомжтой алхаж байв.Дөнгөж төрсөн хүүхэд битгий хэл Жонгүг өөрөө осгож үхэх хэмжээний хүйтэн байсанд тэрээр яаравчлан ийш тийш явсаар байлаа.Салхины эсрэг тийш явах гэсэн ч өөдөөс нь нүүр нүдгүй их цас шууран Жонгүг хэчнээн явах гэж зүтгэсэн ч салхи дэндүү хүчтэй байх аж.
Тэр аргаа баран салхитай нэг зүгт доошлон явахдаа санаандгүй Жиын дээр бүдэрч орхив.Азаар ч гэх юмуу түүнийг хурдан олж чадсандаа Жонгүг бага ч болтугай сэтгэл нь тайвшран Жиыныг өвөр дээрээ тавихад духнаас нь урсах цус түүнийг айлгаж орхилоо.
"Хонгор минь! Зүгээр үү?" Жонгүг түүнийг мод мөргөхдөө толгойгоо хагалсныг мэдэн түргэн шархыг нь алгаараа дарсаар "Хараал ид гэж!" гэж хэлэн түүний оронд өөрийгөө бэртсэн ч болоосой хэмээн бодно.
"Жиын-а! Сэргээрэй, ингэж болохгүй шүү! Битгий намайг айлга лдаа" Жонгүг сандарсандаа яриа нь түгдчин, Жиыны хацрыг сэгсчин уйлж байлаа.
Цасанд удаан хүрснээс болж Жиыны гар улайн хөлдөж эхлэх зуур Жонгүг түүнийг хөлдөж үхүүлэхгүйн тулд цээжээ нүцгэлэн дулаацуулахаар энгэртээ наан тэвэрлээ.Жонгүгийн мөр чичрэн уйлах ч зогсоо зайгүй Жиыны духан дээр үнсэн "Гуйя, гуйж байна" гэх үгсийг тасралтгүй чихэнд нь шивнэж байв.
Ингэх үедээ Жонгүг Жиыны энгэрт байсан бяцхан охиноо алга болсон байхыг анзаарлаа.
Нүд нь харанхуйлах шиг нь болсон ч юу ч хийж чадалгүй суух өөртөө уурссан Жонгүг нүүрээ даран орилсоор гараа атган газар хэд хэд цохин авахад Жиыны уруул хөхрөн бие нь бага зэрэг хөрж эхлэж байгаа нь мэдрэгдэв.
Жонгүг дээш босон түүнийг хоёр гар дээрээ тэврээд гүйж эхлэлээ.Хүйтэнд хөдлөхгүй суувал амархан осгодог тухай яриаг Жонгүг санан яг л галзуу хүн шиг Жиыныг тэврэн тасралтгүй гүйж байв.
Хүйтэн цасан шуурга ч Жонгүгийн нүднээс тасралтгүй урсах нулимсыг царцааж үл чадна.Гүйсээр...гүйсээр л байлаа.
Том чулуу, модонд бүдрэн унасан ч Жонгүг шантралгүй гүйсээр байв.
Гэсэн ч удалгүй тэр энэ арга тийм ч бүтэлтэй биш болохыг ойлгон Жиыныг сэрээхийг оролдож эхлэлээ.Жонгүг салхийг биеэрээ хаан түүнийг газар тэгшхэн хэвтүүлээд зүрхний иллэг хийх зуураа ам руу нь хиймэл амьсгал хийхээ мартсангүй.Удалгүй Жиыны амьсгаа дээрдэж, судасны цохилт түргэсэх үед Жонгүг баярласандаа түргэн зүрхэн дээр нь чихээ наан үзэхэд Жиын бага багаар нүдээ нээж эхлэж байв.
YOU ARE READING
••WRONG TURN•• <COMPLETED>
AdventureЭнэхүү бичвэрийг (Wrong Turn) киноноос сэдэвлэн бичсэн ба бичвэр дээр гарж буй газар бүгд зохиомол болно.