Өрөөндөө орон дотроос нь хаалгаа түгжээд ороо засаад унтахаар зэхэв. Түр зуур өөрийнхөө тарьсан хэргээс ангижрих ганц л арга байх.
Олон зүйлийн талаар удаан бодосны эцэст нүд минь анилдаж эхэллээ.
Тайван гэгч унтаж байтал хажуу талын өрөөнд дайн болоод байна уу? Гэлтэй олон хүмүүс шуугиж байв.
Тоохгүй буцаж унтахыг хичээсэн ч энэ дуу арай л бишээ!
Босоод Сонүгийн өрөөрүү ороод "ХӨӨШ!!! ЧИМЭЭГҮЙ БАЙГААЧ" Хэмээн хашхираад дээш харвал Жэи, Сонү бас миний мэдэхгүй зарим найзууд нь байж байх нь тэр.
Саяны хийсэн үйлдэлдээ ичиж байсан тул чих минь халуу дүүгэх нь тэр.
Сонү зогсуулаад "За ойлголлоо, уучлаарай"
Толгой дохиод хурдан л Сонүгийн өрөөнөөс гарлаа.
Хар хурдаараа гүйн өрөөндөө орж ирээд өөрийгөө харааж эхлэв.
Төд удалгүй үйлчлэгч эгч биднийг дуудах нь тэр.
Өлсөж байсан тул тэд нараас түрүүлж буугаад суудалдаа суун хоолоо амсаад эрхий хуруугаа гозойлгон үйлчлэгч эгчрүү харан инээв.
Эгч "Аягү хэзээ том болно доо манай авхай"
Би "Өнөөдөр яг ийм хоол идмээр байсан юм"
Сонү ч найзуудын хамтаар ирэн сууцгаалаа.
Эгч явахаа дуулгачихаад гарах гэснээ нэг юм санаса бололтой "Аан нээрээ захирал, хатагтай хоёр 7 хонгийн томилгоонд явсан бас маргааш өглөө Нишимура Рики ирнэ хэмээсэн"
Би энэ нэрийг сонссон ч юм шиг үгүй ч юм шиг бодоод "Хэн билээ?"
Сонү сонсоод халбагаараа миний духруу зохиод "Ники!"
Ээ бурхан минь намайг ойлгодог миний анд Ники ирнэ гэж байна шүү дээ.
Сора тэнэг хүн шиг инээгээд "Яг цагаа олж ирдэг гоё залуу шүү ^^"
Сонү хоолноосоо халбагадаад "Бас манай найзууд манайд долоо хононо!"
Сонүгийн хэлсэн үг сайхан мөчийг минь баллаад хаячихлаа.
Би ч сонин царайлсаар "Ааааааааааааааан"
Үйлчлэгч эгч миний утсыг барьсаар "Дуудлага ирж байна авхай"
Хэн юм бол хэмээн бодсоор автал...
Сонү "Утсаа аваачдээ чихэнд чийртэй юм!"